Зөвшөөрөлгүй барьсан барилгад нөхөж зөвшөөрөл олгохгүй
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчилах, шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийн дугаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №0471 дугаар магадлал
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2024.07.18-ны өдрийн магадлалын хураангуй: Дугаар 1
Нэхэмжлэгч хуулийн этгээд болох “М-И” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээр үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, ингэхдээ цар тахлаас үүдсэн нөхцөл байдлын улмаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэж дуусгасан гэх агуулгаар тайлбарлаж, тус гэрчилгээг нөхөн олгохыг даалгуулахаар маргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас шалтгаалсан нэхэмжлэгч талын тайлбарлаж буй үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байна. Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд барилгыг барихдаа барилгын зөвшөөрөлгүй барьж, гэрчилгээ аваагүй нь Барилгын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчсөн, анхан шатны шүүх хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилгын тухай хуулийг давж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 7.2-т “Шүүхийн шийдвэрт зааснаас бусад тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөж олгохгүй” гэсэн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.
Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд “Барилгын зөвшөөрөл олгох” үйл ажиллагааны талаар нарийвчлан зохицуулсан, мөн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй: … 40.1.16-д “барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авалгүйгээр буюу барилгын ажлыг гүйцэтгүүлсний дараа гэрчилгээг нөхөн олгохыг даалгахыг хүсэж байгаа нь энэхүү хуульд нийцэхгүй, хариуцагчаас “Барилгын тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй” гэх үндэслэлээр зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Энэхүү магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн тахимын хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан.
Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !