Өмчлөх эрхийг хуулийн дагуу, шударгаар олж аваагүй бол Улсын бүртгэлийн гэрчилгээг үнэн зөв гэж үзэхгүй
Иргэн Алтангоо нь шүүхэд хандаж, ажлын газраас олгосон байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан гэх үндэслэлээр тус байранд оршин сууж байгаа Тунгалагийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Тунгалаг нь тухайн байрыг мөн ажлын газраас нь гэрээний дагуу эзэмшүүлсэн тул Алтангоогийн өмчлөх эрхийг хүчингүй гэж үзсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Алтангоо болон хариуцагч Тунгалаг нарыг ажиллуулдаг байгууллага нь тэдгээрт тус бүрд нь байрыг хэсэгчлэн эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Улмаар нэхэмжлэгч Алтангоо нь нийт байрны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж дангаар өмчлөх гэрчилгээ авсан болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч Алтангоо нь хэдийгээр улсын бүртгэлд маргаан бүхий байрны өмчлөгчөөр ганцаар бүртгэгдсэн боловч тухайн байрыг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн тогтоогдсон.
Ийнхүү өмчлөх эрхийн талаар талууд маргасан үед шүүх улсын бүртгэлд хэнийг өмчлөгчөөр бүртгэсэн эсэхээс үл хамаарч тухайн этгээд өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авсан эсэхийг шалгадаг. Хэрэв өмчлөх эрхийг хуулийн дагуу олж аваагүй бол улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан ч энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шүүх үзсэн.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !