Байгууллагын хөрөнгийг хариуцаж байгаа этгээд дур мэдэн авч ашигласныг “завших” гэмт хэрэг гэж үзнэ
Туршилтаар
Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...1.300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ. Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Шүүгдэгч Г-ийн хувьд “Х” ХХК-д манаачаар ажиллаж, бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул хяналтын шатны шүүхээс иргэн Г-ийн үйлдлийг “хулгайлах” биш, “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчлөн, 1 жил хорих ял оногдуулсан байна.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
4 days ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Нэг хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нас барсан нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй
2025-05-12
-
Хууль үйлчлэх үед ажиллаж байсан алба хаагч урамшуулал авах эрхтэй
2025-05-10
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболат Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !