Олон жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүмүүсийн эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь үндэслэлгүй
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Огноо: 2022.10.19
Дугаар: 152
Хэргийн индекс: 175/2022/0069/Э
Холбоос: https://www.supremecourt.mn/printc?id=36341
Хэргийн нөхцөл байдал:
Шүүгдэгч П.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан гэх газар хадлангийн талбайгаас Ю.Б-ийн эзэмшлийн хадуурын аппаратыг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Иргэн Ю.Б-ийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, гомдол, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Дэлгэрхаан” гэх газарт хадлангийн талбайгаас алдагдсан хадуурын аппаратыг түүний хүргэн ах П.Б авсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч П.Б-ээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогч Ю.Б-д олгохоор шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д 06 /зургаа/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосон.
Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Б-г цагаатгасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
- Хоёр шатны шүүхээс 30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа гэж дүгнэв.
- Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно. Маргаж буй зүйлээ иж бүрдлээс нь салгаж дураар авч явсан үйлдлийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх нь учир дутагдалтайн дээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
- П.Б өмчлөл, эзэмшлийн талаар бусадтай маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн заншлын шинжтэй хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлснээс бусдад хор уршиг учруулжээ. Энэхүү үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд заасан дураар аашлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
- Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нарын батлан мэдүүлснээр олон жилийн өмнө хамтран бий болгосон гэх хадуур, түүний иж бүрдэл болох хадуурын аппаратыг салгаж авсан санаа зорилго нь хулгайлах гэмт хэргийн субъектив шинжийг агуулаагүй байх тул П.Б-ийг тухайн эд зүйлийг хууль бус аргаар үнэ, төлбөргүйгээр өөрийн эзэмшилд оруулан авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
- Бусдын өмчлөлийн эд зүйлийг өөрийн хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй тул П.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй. Харин холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул Ю.Б нь өөрийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !