“Орон сууц”-ыг эзэмших зорилгыг нь харгалзан татвараас чөлөөлөх ёстой
Туршилтаар
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй. Тодруулга: хүчин төгөлдөр болсон
“Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна.
“Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.
Шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай (2000 онд батлагдсан) хуульд албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан “орон сууц” гэх ойлголтод “өөрийн амьдран суух болон ажилчдынхаа нийгмийн анхдагч хэрэгцээг хангах зориулалт бүхий тодорхой тооны орон сууцыг хамааруулан ойлгохоос бус ашиг олох зорилгоор түрээслүүлж буй “орон сууц” нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх агуулгагүй” гэж дүгнэжээ. Дээрх орон сууцууд нь нийтийн болон амины орон сууц биш бөгөөд ашиг олох зорилгоор ашиглагддаг, нэхэмжлэгч компанийн татвар ногдох орлогыг бүрдүүлдэг орон сууц болохын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй.
Иймд “Ш” ХХК-ийн өмчлөлийн 185 орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд 2016-2020 оны хооронд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан, хураасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нийцсэн гэж дүгнэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв, “орон сууц” гэдгийг үгийн шууд утгаас нь илүүтэйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших зорилгыг харгалзан үзэх шаардлагатай. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд тусгайлан “орон сууц”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан нь ямар зорилгоор эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаагаас үл хамааруулж чөлөөлсөн зохицуулалт биш гэдэг нь 2000 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн эхээр нь үзэх бол ЭНД дарна уу.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах
шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !