Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно
Туршилтаар
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Нийслэлийн Засаг даргын А/1097 дугаар захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаарх авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, үүнд Ядамын нийтийн эзэмшлийн талбайд байрласан, сэндвичэн өргөтгөлийн доорх газар багтжээ.
Ядам А/1097 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх “Ядам нь газар эзэмшүүлэх, ашиглуулах хүчин төгөлдөр шийдвэр, гэрээ, гэрчилгээгүйгээр газар эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль зөрчсөн, ... уг захиргааны акт нь зорилгодоо нийцсэн” гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Ядамаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Тодруулбал, Ядам “тухайн газрын төлбөрийг 13 жилийн турш тасралтгүй бүрэн төлж ирсэн” гэснээс өөрөөр газар эзэмших, ашиглах эрхтэй болохоо нотолж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд энэ талаар маргаагүй, түүнд газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүссэн болох нь баримтаар нотлогдоогүй тул Нийслэлийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд А/1097 дугаар захирамжаар тухайн газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Ядамын газар эзэмших, ашиглах эрх хуульд зааснаар үүсээгүй байх тул хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг эдлэхгүй, тус газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар маргах боломжгүй бөгөөд уг захирамжийн улмаас түүний хууль ёсны эрх зөрчигдөөгүй байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !