Захиргааны байгууллага өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтална
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Огноо: 2023.01.16
Дугаар: 001/ХТ2023/0002
Хэргийн индекс: 123/2022/0010/З
Холбоос: https://bit.ly/3y4Ma68
Хэргийн нөхцөл байдал:
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.
Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” А/128 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх заалтыг үндэслэн газар эзэмшигч “А” ХХК-ний газрын байршлыг өөрчлүүлэх хүсэлт ирүүлсэн учир ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015.05.05-ны өдрийн хурлаар шийдвэрлэсний дагуу Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах Тоосготын 1,2,3,4,5,8 дугаар польноос 497 га, Хөшөөт багийн нутагт байрлах хар ямаатын хөндийн 134 дугаар польноос 503 га газрыг үр тарианы зориулалтаар тус тус 60 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Нэхэмжлэгч “К” ХХК-иас “... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх зарчмыг баримтлаагүй, хуулийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заах бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй, 2016 оноос хойш жил болгон газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөр төлж ирсэн, 2019 оноос эхлэн корона вирусын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан өөрийн эзэмшлийн газраа ашиглах боломжгүй нөхцөл үүссэн, энэ асуудал нь газар эзэмших гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр шалтгаалсан асуудал байгаа, маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасны дагуу актын талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй ... ” гэж; нэхэмжлэгч “А” ХХК-иас “... Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй ...” гэж тус тус маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/107 дугаар захирамж, мөн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “К” ХХК, “А” ХХК-уудын “Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхдөлийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч нарын хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
Нэг. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
- Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн тусгай зарчмыг захиргаа үйл ажиллагаандаа баримталж, мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор байна.
- Энэ хэргийн тухайд, хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “К” ХХК-ийн Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахдаа тус шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийн (газар эзэмшигч “К” ХХК) өөрийгөө илэрхийлэх боломж буюу шийдвэр гаргах ажиллагаанд оролцоог нь хангаж, санал, тайлбар гаргах боломж олгоогүйн зэрэгцээ газрыг хүчингүй болгосон шийдвэрээ мэдэгдээгүй нь тогтоогдох бөгөөд хариуцагчийн энэхүү шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн, газар эзэмшигчийн эрхэд халдсан хууль бус акт гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.
Хоёр. Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2002 оны) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаар Засаг дарга нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах, уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй гэж үзвэл өөрөө хүчингүй болгох эрхтэй байна.
- Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө нь гаргасан шийдвэрээ (хууль бус) өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах бөгөөд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-т тодорхой заасан ба /хандсан этгээдийн зүгээс/ “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”-ээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш “таван жилийн дотор” хүчингүй болгохоор заасан уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлах ёстой.
- Тухайн тохиолдолд, нэхэмжлэгчид 2015 онд (“*******” ХХК-иас “*******” ХХК-д шилжүүлсэн) газар эзэмшүүлэхээр эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий А/128 дугаар тушаалыг хүчингүй болгосон маргаан бүхий 2021 оны А/163 дугаар тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлийн аль нь хамаарч байгаа нь тодорхойгүйгээс гадна хариуцагч Засаг даргаас өмнөх шийдвэрээ хүчингүй болгох боломжтой 5 жилийн хугацааг хэтрүүлсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байхад давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг тус маргаанд хэрэглэлгүйгээр “... захиргааны байгууллагаас хууль бус үйл ажиллагаагаа зөвтгөж, хууль зөрчсөн актаа хүчингүй болгосныг буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !