Ипотекийн зээл авсан даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын компани зээлийн төлбөрийг төлнө
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/00029
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг унших холбоос: Энд дарна уу.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч иргэн нь 2016.07.20-ны өдөр нөхрийн хамт орон сууцны зээл авсан ба банкны салбартай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Зээлдэгч буюу нэхэмжлэгчийн нөхөр 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй.
Нэхэмжлэгч нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хариуцагч хуулийн этгээдийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул хариуцагч хуулийн этгээдээс даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан. Харин хариуцагч хуулийн этгээд нь зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээнд даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан бол даатгалын тохиолдолд хамаарахаар заасан боловч нэхэмжлэгчийн нөхөр өвчний улмаас нас барсан нь эмнэлгийн онош, бусад баримтаар тогтоогдсон бөгөөд даатгуулагч өвчний улмаас нас барах нь даатгалын гэрээний эрсдэлүүдэд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгохгүй хэмээн маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Иргэний хууль (2002 он)-ийн 431 дүгээр зүйлийн 431.12 , Даатгалын тухай хууль (2004 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.43-т заасныг баримтлан хариуцагч хуулийн этгээдээс 26,988,281 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч иргэнд олгож шийдвэрлэжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч хуулийн этгээдэд холбогдох даатгалын нөхөн төлбөр 26,988,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
2. Хяналтын шатны шүүхээс 2021.03.24-ний өдөр даатгуулагч болон даатгагч нарын хооронд Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр даатгуулагч даатгалын зүйлийг даатгуулж хураамж төлөх, даатгагч даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон гэж үзээд дараах байдлаар шийдвэрлэсэн байна.
3. Хариуцагч болон нэхэмжлэгчийн нөхрийн хооронд байгуулсан Даатгалын гэрээний 2.1.1-д зааснаар даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас байхаар, 3.1.1-д даатгагч нь даатгалын зүйлд даатгалын тохиолдол болсон үед даатгалын нөхөн төлбөр олгоно гэсний дагуу даатгалын хугацаанд буюу 2021.05.15-ны өдөр даатгуулагч буюу нэхэмжлэгчийн нөхөр коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчин, хүндэвтэр хэлбэр, вирусын хагалгаа, ходжкины бус Т эсийн лимфом, Анн Арбор IV үе шат, IPI 4 /эрсдэл өндөр/ өвчнөөр нас барсан үйл баримт тогтоогдсон, зохигчийн хооронд даатгалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
4. Гэрээний 3.2-т заасан хүснэгтээр даатгалын зүйлийн нийт үнэлгээ, хураамжийн хэмжээг тодорхойлсон байна. Хүснэгтэд, даатгалын зүйл: Зээлдэгчийн амь нас /нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70 хувиас дээш алдах/ бол даатгалын жилийн хураамж нь даатгалын үнэлгээ болох зээлийн үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 0.10%, даатгуулагчийн амь насны нэмэлт эрсдэл болох зүрх гэнэт зогсох, цус харвахад тус тус зээлийн үлдэгдэл төлбөрийг 0.015 хувиар хураамж төлнө гэсэн байх ба даатгуулагч нар гэрээ байгуулах үеийн зээлийн үлдэгдэл 53,976,562 төгрөгийн 0.10% болох 53,976.6 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн тул зээлдэгчийн амь насны /нас барах/ даатгалын хураамжийг төлсөн гэж үзсэн.
5. Хариуцагч хуулийн этгээд даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулах үедээ гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг танилцуулж, тайлбарласан, мэдүүлгийн маягт хөтлөх үүргээ хэрэгжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул хариуцагч нь даатгуулагчид даатгалын үндсэн эрсдэлүүдээс сонголт хийлгээгүй, сонголт хийх эрх олгоогүй гэж үзэх бөгөөд даатгуулагч даатгалын хугацаанд нас барсныг даатгалын тохиолдол биш гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
6. Хариуцагч хуулийн этгээд нь амь насны даатгалын үндсэн эрсдэл нь гагцхүү гэнэтийн ослын улмаас даатгуулагч нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш алдагдуулах нь даатгалын тохиолдолд хамаарах, түүнчлэн цус харвах, зүрх гэнэт зогсох зэрэг нэмэлт эрсдэлийг даатгуулах боломжтой байсан эсэх, эдгээрээс бусад тохиолдолд даатгуулагч нас барах нь даатгалын тохиолдолд хамаарахгүй талаар даатгуулагчид тайлбарлаж ойлгуулсан болохоо нотлоогүй байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж Хяналтын шатны шүүхээс үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
--- o0o ---
2. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”
3. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 “Даатгагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !