Нэхэмжлэгчийн учирсан гэх хохирол бүрийг шүүх хангаж шийдвэрлэхгүй
Туршилтаар
Иргэн Солонго нь “ЮТ” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 107,648,000 төгрөгийг бүрэн төлсөн, “ЮТ” ХХК нь орон сууцыг мөн оны 3 дугаар улиралд багтаж ашиглалтанд оруулна гэж тохиролцжээ.
Гэвч уг барилга нь тохирсон хугацаандаа ашиглалтад ороогүй, барилгын 1 дүгээр давхраас дээш баригдахгүй барилгын ажил нь зогссон тул иргэн Солонго “ЮТ” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцлах хүсэлт гаргасныг компани хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлан, зарим мөнгийг буцаан өгсөн байна.
Иргэн Солонго шүүхэд нэхэмжлэл гаргаж, “ЮТ” ХХК-иас үлдэгдэл мөнгөө, түүнчлэн орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулаагүйн улмаас өөрт учирсан хохирол гэж, орон сууцны мөнгийг төлөх гэж өөрөө болон түүний нөхөр банкнаас авсан цалингийн зээлийн хүү, мөн бусдаас орон сууц түрээсэлж төлсөн зардал, алданги нийт 60,724,390 төгрөгийг нэхэмжилжээ.
“ЮТ” ХХК нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл төлбөрийг буцаан төлөхийг зөвшөөрч, харин цалингийн зээлийн хүү, орон сууц түрээсийн төлбөр, гэрээнд заагдсан алдангийг төлөхгүй гэж маргасан байна.
Шүүх нотлох баримтуудыг үндэслэн, иргэн Солонгын авсан зээлийн хугацаа, орон сууцны мөнгө шилжүүлсэн хугацаатай тохирч байсан тул түүний банкинд төлсөн зээлийн хүүг “ЮТ” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэж, харин орон сууц түрээсэлсэн хугацаа нь “ЮТ” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалснаас хойш байсан, түүнчлэн, гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги тооцож эхлэх хугацаа болоогүй байхад гэрээгээ цуцалсан тул “ЮТ” ХХК-иас алданги тооцож гаргуулах үндэслэлгүй гэж үзжээ.
Санамж: Хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Жич: Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !