Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийн хураангуй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЖИШИГ ХУРААНГУЙ
(Эрүүгийн эрх зүйн маргаан)[1]
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022/ДШМ/347
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 03 сарын 31 өдөр
Шүүгдэгч: Ц.Д
Хохирогч: Х.Б, Х.Г нар
Шүүхийн шийдвэр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хорих ялын хугацааг хөнгөрүүлж шийдвэрлэсэн.
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан.
Маргааны төрөл: Хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3wV5thS
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1.Ц.Д нь Х.Г-тай маргалдаж, улмаар түүний хэвлий хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр нойр булчирхайн урагдал, задрал, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан;
2.Ц.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Б-ын нүүрэн тус газарт нь шалтгаангүйгээр хоёр удаа өшиглөж 4 дүгээр шүдний хүзүүний хугарал, доод уруулын дотор салстын язрал, цус хуралт, баруун өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогдсон.
3.Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
4.Анхан шатны шүүхээс Ц.Д-г Х.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд 4 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Х.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн түүнийг нээлттэй хорих байгууллагад 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Ц.Д-оос 831.030 төгрөг гаргуулан хохирогч Х.Г-т олгохоор, хохирогч Х.Г, Х.Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Ц.М анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах журмаар гомдол гаргасан.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М-ын зүгээс “Ц.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өндөр настай ээжийгээ асардаг, өөрөө 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн 1.3 дах заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан байдаг.
8.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон бөгөөд шүүгдэгчид оногдуулсан шийтгэл нь түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж дүгнэж, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.
9.Шүүгдэгч Ц.Д нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Х.Г-г хохиролгүй болгосон, хохирогч нь “Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. (Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын 25 дугаар цогцолбор)
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
10.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн хорих ял оногдуулсан хэсэгт “...4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэсэн хэсгийг “...2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
[1] Эрүүгийн эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ДШМ/347 дугаар магадлалыг ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
4 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !