Хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашиглан халдлагын зүйлийг зөөж тээвэрлэсэн үйлдэлд “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлж зүйлчлэх боломжгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
(Эрүүгийн эрх зүйн маргаан)[1]
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 2022/ДШМ/683
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 30
Шүүгдэгч: Б.О
Хохирогч: Э ХХК
Шүүхийн шийдвэр: Хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэх хүндрүүлэх шинжийг хулгайлсан эд зүйлийг тээвэрлэж зөөхөөс ялгах.
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Маргааны төрөл: Өмчлөх эрхийн эсрэг “Хулгайлах” гэмт хэрэг
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://bit.ly/3x1A0uC
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Шүүгдэгч Б.О нь 2022 оны 1 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй Э ХХК-ний барилгын 1 давхрын агуулахын хаалгыг эвдэн орж 100 метрийн урттай 14 ширхэг цахилгаан утаснуудыг хулгайлж, өөрийн унаж явсан “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөж, бусдад 1.408.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
- Баянгол дүүргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийг “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”; “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.О-н унаж явсан “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25.655.810 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Б.О-д хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг албадан гаргуулах албадлагын арга хэмжээг хүчингүй болгуулах” агуулга бүхий гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн байна.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
- Анхан шатны шүүх Б.О-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”; 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон.
- Мөн Эрүүгийн хуульд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ буюу “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.О-н унаж явсан тээврийн хэрэгслийн үнийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
- Давж заалдах шатны шүүхээс хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Гэмт хэрэг төгссөний дараа автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэлд “машин механизм ашиглаж үйлдсэн” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Б.О нь хулгайн гэмт хэргийг үйлдэх үедээ учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан машин, техник ашиглаж үйлдээгүй байна гэж дүгнэжээ.(Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өдрийн 2022/ДШМ/683 дугаартай магадлалын 40, 41 дүгээр цогцолбор)
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.О-н унаж явсан “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 25.655.810 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
[1] Эрүүгийн эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ДШМ/683 дугаартай магадлалыг ашиласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !