Захиргааны актын зарим хэсэг илт хууль бус байх нь тухайн захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЖИШИГ ХУРААНГУЙ
(Захиргааны эрх зүйн маргаан)[1]
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 362
Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 10 сарын 05 өдөр
Шүүхийн шийдвэр: Талуудын маргаж буй асуудал нь захиргааны акт гаргах гол үндэслэл болоогүй тул захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус биш гэж, зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.
Маргааны төрөл: Төрийн хяналт шалгалт
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3CVlDvA
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Нэхэмжлэгч Ж.Б нь “А” аймгийн Биеийн тамир, спортын газар нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийг нь ажлаас халагдсан тушаалтай танилцах үедээ “А” аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албан албанаас түүнийг “ажлын байрандаа тэнцэхгүй” гэсэн дүгнэлт гаргасныг мэдэгдсэн. Тус дүгнэлтийн агуулга нь “Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт шалгалт хийх” тухай бөгөөд мөн дүгнэлтэд нягтлан бодогч Ж.Б-г ажлын байрандаа тэнцэхгүй болох тухай дүгнэсэн.
- Нэхэмжлэгч Ж.Б-ийн зүгээс маргаан бүхий дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан “захиргааны акт” мөн хэмээн маргаж, дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. Тодруулбал, хариуцагч дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч Ж.Б болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй боловч Ж.Б-г ажлын байрандаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах эрхгүй болох тухай дурдсан.
- Хариуцагч улсын байцаагч Н.С нь тухайн дүгнэлтийг гаргах эрхтэй этгээд болох, мөн дүгнэлт гаргах эрх зүйн үндэслэлээ дурдаж, захиргааны байгууллагуудын дотоод үйл ажиллагаанд хамаарч буй тул маргаан бүхий дүгнэлт нь захиргааны акт биш гэж маргасан.
- Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.
- Хариуцагч болон түүний өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, маргаан бүхий дүгнэлтийг захиргааны акт биш хэмээн маргаж хяналтын журмаар гомдол гаргасан.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
- Нэхэмжлэгч Ж.Б-ийн зүгээс маргаан бүхий дүгнэлтийг захиргааны акт мөн гэж, хариуцагч С.Н-ийн маргаан бүхий дүгнэлтийг захиргааны акт биш хэмээн мэтгэлцэж, маргасан.
- Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “захиргааны акт”-ыг “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нь захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акттай холбогдох маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд хуульд зааснаар захиргааны акт нь дараах зургаан шинжийг бүрэн хангаснаар захиргааны акт болно:
- Захиргааны байгууллагаас гаргасан байх;
- Тодорхой нэг тохиолдол байх;
- Зохицуулалт агуулсан буюу эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх;
- Нийтийн эрх зүйн хүрээнд байх;
- Гадагш чиглэсэн байх;
- Захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа байх.
- Хэргийн оролцогчдоос маргаан бүхий дүгнэлтийг захиргааны акт мөн, биш гэж маргаж буй гол асуудал нь захиргааны актын “гадагш чиглэсэн” байх шинж болно. Учир нь захиргааны байгууллагын дотооддоо гаргасан акт захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаардаггүй бөгөөд захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанаас халин иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөнөөр “гадагш чиглэсэн” шинжтэй болно.
- Маргааны гол асуудал нь мөн тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл зарим хэсэг нь илт хууль бус болох эсэхэд орших бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Маргаан бүхий дүгнэлтийн агуулга нь зөвхөн нэхэмжлэгчийн тухайн ажлын байранд тэнцэх эсэх асуудлаар хязгаарлагдаагүй, бусад санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой байна. Тодруулбал, хариуцагч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд холбогдох бусад дүгнэлтийг хийсэн байна. (Улсын дээд шүүхийн тогтоолын 19 дүгээр цогцолбор)
- Шүүхүүд маргаан бүхий актын сүүлийн хэсэг болох “...Иймд нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэсэн нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэхдээ уг дүгнэлтээр тогтоосон бусад нөхцөл байдлыг эрх бүхий улсын байцаагч тогтоох эрхгүй мэтээр бүхэлд нь үгүйсгэсэн нь буруу юм. Нэхэмжлэгчийн зүгээс ч дүгнэлтийн бусад хэсгийг үгүйсгэж маргаагүй, шүүхүүд ч энэ талаар дүгнээгүй атлаа тухайн захиргааны актыг бүхэлд нь илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй. (Улсын дээд шүүхийн тогтоолын 20 дугаар цогцолбор)
- Хариуцагч маргаан бүхий актын сүүлийн хэсэгт /өгүүлбэрт/ өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар дүгнэлт хийсэн, энэ нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагаврыг үүсгэсэн тул илт хууль бус болно. Гэвч актын энэ хэсэг нь тухайн дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй буюу захиргааны актыг гаргах гол үндэслэл биш тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд маргаан бүхий дүгнэлтийн зөвхөн сүүлийн хэсэг болох “...Иймд нягтлан бодогч Ж.Б тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэснийг илт хууль бусад тооцох боломжтой юм. (Улсын дээд шүүхийн тогтоолын 22 дугаар цогцолбор)
- Хариуцагчийн тайлбарлаж байгаачлан маргаан бүхий дүгнэлт нь угтаа дотогш чиглэсэн, эрх зүйн үр дагаваргүй шийдвэр байх боломжтой байсан боловч хариуцагчаас өөрийн чиг үүрэгт үл хамаарах нэхэмжлэгчийн ажил мэргэжилтэй холбоотой асуудлаар дүгнэлт хийсэн, энэ нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг үр дагаврыг үүсгэсэн байх тул захиргааны акт биш гэж үзэх боломжгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй. (Улсын дээд шүүхийн тогтоолын 24 дүгээр цогцолбор)
- Улсын дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, маргаан бүхий дүгнэлтийг бүхэлд нь илт хууль бус биш, харин зарим хэсэг болох “ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэлээ” гэсэн нь илт хууль бус болохыг тогтоож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
-оОо-
[1] Захиргааны эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолыг ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !