Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэний гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлэв
ШҮҮХИЙ ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
(Гэр бүлийн маргаан)
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр болно. Энэхүү шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 101/ШШ2022/01856
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 04 сарын 21 өдөр
Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Ж
Хариуцагч: БНХАУ-ын иргэн Я
Шүүхийн шийдвэр: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хангасан.
Шүүхийн шийдвэрийн төлөв: Энэхүү шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Нэхэмжлэгч Ж болон хариуцагч Я нь БНХАУ-ын иргэн 1998 онд гэр бүл болж Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд 1999 онд гэрлэлтээ бүртгүүлсэн.
- Тэд 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны хүү Л, 2013 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин А нар мэндэлсэн.
- Зохигчид цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгч Ж шүүхэд хандсан.
- Хариуцагч Я нь гэрлэлтээ цуцлуулахгүй хэмээн маргасан ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
- Гэрлэгчид БНХАУ-ын иргэд бөгөөд Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч байнга оршин суудаг гадаадын иргэд байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэд, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Олон улсын гэрээнд өөрөө заагаа бол энэ хуулийг баримтлана” гэж зааснаар, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж Монгол Улсын шүүх хүлээн авч шийдвэрлэсэн байна.
- Зохигчид цаашид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь тэдний тайлбар, тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн үйлдсэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр” тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
- Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, хүүхдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.
- Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд, хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.” Гэж тус тус заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар, эцэг Я-аас тэтгэлэг гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлнэ гэж шүүхээс үзсэн байна.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Бэлтгэсэн: Өмгөөлөгч М.Цэдэнпунцаг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !