Хадгаламж, зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ зээл олгоно
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
Хураангуйд ашигласан шүүхийн шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Шүүхийн шийдвэрийн огноо: 2021.11.23
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2021/01426
Хэргийн индексийн дугаар: 102/2019/03428/И
Хэрэг, маргааны төрөл: Зээл
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3QT9D0J
Хэргийн нөхцөл байдал:
Хариуцагч Б нь 2018 онд “КЮМ” хадгаламж, зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд Б нь зээлийн гэрээний үүргээс 630 000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад эргүүлэн төлсөн өөр төлөлт хийгээгүй байна. “КЮМ” хадгаламж, зээлийн хоршоо Б-ээс үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хууль зүйн гол асуудал:
- Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) гишүүнээр элсээгүй этгээдэд зээл өгч болох уу?
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх хариуцагч Б-ээс 9,213,866 төгрөгийг гаргуулан “КЮМ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1,510,134 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хяналтын шатны шүүх Б- ээс 7,000,000 төгрөгийг гаргуулж “КЮМ” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,724,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
- Нэхэмжлэгч “К-Ю м” ХЗХ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, уг хуулийн 3.1.1.-д зааснаар “хадгаламж, зээлийн хоршоо гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд” юм. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д зааснаар хадгаламж зээлийн хоршоо нь “...зөвхөн гишүүддээ зээл олгож болно”, 18 дугаар зүйлийн 18.1.2.-т зааснаар “гишүүн бус этгээдэд зээл олгох...”-ыг хориглоно.
- Түүнчлэн, дээрх хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу хоршооны гишүүнээр элсүүлэх ба тухайн этгээд нь хоршоонд заавал хувь хөрөнгө оруулах, гишүүний хураамжийг төлөх, хоршооны үйл ажиллагаанд оролцох, ашиг авах, алдагдлыг хариуцдаг.
- Хариуцагчаас зээлийн гэрээний дагуу 7,000,000 төгрөг зээлсэн гэдгээ, мөн 630,000 төгрөг төлснөө үгүйсгээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаан дээр “зээл олгох зорилгоор хариуцагчийг гишүүнээр элсүүлсэн” гэсэн тайлбар өгсөн болно. Иймд, талуудын хооронд байгуулагдсан 2018.01.15-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” байх тул хүчин төгөлдөр бус байна.
- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэсний дагуу хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу авсан 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !