Тодорхой, ойлгомжтой байх шаардлага хангаагүй журмын заалтыг түдгэлзүүлэв
Туршилтаар
“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцээд “журам хуульд нийцсэн” гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Улсын дээд шүүх хэргийг хянаад "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх”, “... хороонд бүртгүүлснээс хойш 1, ... 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, ...” гэсэн шалгуурыг үнэт цаасны зах зээл нь олон оролцогчтой, өргөн хүрээг хамаарах цогц харилцаа байх тул уг харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах, ялангуяа хөрөнгө оруулагчийн (дурын этгээд оролцох боломжтой учир нийтийн) эрх ашгийг хамгаалах үүднээс тавигдсан зүй ёсны нөхцөл, шаардлага байна гээд энэ хэсэг хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн.
Харин журмын “... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1, ... 2-оос доошгүй мэргэжилтэнтэй ... эсхүл ... олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани ...” нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлэхээр заасныг хууль, эрх зүйн хэм хэмжээний актад тавигдах “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх зарчмыг зөрчсөн гэж үзэв.
Учир нь хууль, дүрэм, журам аливаа этгээдэд үйлдэл хийхийг зөвшөөрөх, давуу байдал, эрх олгох, эсхүл үйлдэл хийхийг болон хийхээс татгалзахыг үүрэг болгож, зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул жирийн иргэнд “тодорхой”, “ойлгомжтой”, “хоёрдмол утгагүй” байх нь эрх зүйн наад захын хэлбэрийн шаардлага. Гэтэл “олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн сургалт”, “олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” гэдэгт юуг хамааруулах талаар журамд тодорхой тайлбар хийгээгүй, өөр бусад хуульд үүнийг тодорхойлсон зүйл байхгүй учир албан тушаалтнаас өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тиймээс алдааг залруулж, журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлэн дахин гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !