Зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор хүү тогтоогдсон бол....
Туршилтаар
Иргэн Хуягаа /товчилсон нэрээр/ бизнесийн үйл ажиллагаандаа зориулж иргэн Туяа /товчилсон нэрээр/-аас 230.000.000 төгрөгийг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан, Туяа 230.000.000 төгрөгийг 3 хувааж, Хуягаагийн дансаар шилжүүлсэн байна.
Туяа нь Хуягааг үндсэн зээлийг хугацаа хэтрүүлж төлсөн, зээлийн хүүг дутуу төлсөн гэж, зээлийн хүүнд 30.938.356 төгрөг, алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг гаргуулахаар хүүг гэрээнд зааснаар, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50%-иар тооцож нэхэмжилсэн.
Харин Хуягаа шүүхэд тайлбарлахдаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохироогүй, хожим баримт хэрэгтэй байна гэхэд нь итгэж гарын үсэг зурсан, цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг 5%-иар бууруулж 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрнө, алданги төлөхийг зөвшөөрөхгүй гэдэг.
Хуягаа 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн үлдэгдэл төлбөр 475.000.000 төгрөгийг харилцан тохирч, 350.000.000 төгрөг болгон, 3 хуваан төлж тооцоо дуусгана гэж гарын үсгээ зурсан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үндсэн зээл 230.000.000 төгрөг, үлдэгдэл хүүг төлнө гэж хоёр тал гарын үсгээ зурснаас харахад мөнгийг хэрхэн төлөх талаар талууд тохиролцсноос гадна Хуягаа өмнө үүссэн үүргийн харилцааг хүлээн зөвшөөрсөн, тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн.
Туяа, Хуягаа нар зээлийн хүү, алдангийг хэрхэн төлөх талаар бичгээр байгуулсан гэрээндээ тохирсон, Туяа хүү, алданги нэхэмжлэх эрхтэй ч шүүхээс зээлдэгчийн эрх ашигт илт хохиролтойгоор хүү тогтоогдсон бол зээлдэгчийн хүсэлтээр хүүг багасгаж болохоор, анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болохоор хуульд заасан байдаг.
Иймд Туяагийн сарын хүүг 10%-иар тооцож нэхэмжилснийг 5%, цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуй нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаа болон хариуцагч Хуягаагийн хүсэлтийг тус тус харгалзан алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс 60 хувиар бууруулж, Хуягаагаас хүү, алдангид 84.123.289 төгрөгийг гаргуулж, Туяад олгож, 121.040.069 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр болсон эсэх: Хүчин төгөлдөр болсон.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр, дугаар: 183/ШШ2022/00150
Хураангүйг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй энд дарж танилцана уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !