Цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих ажлын гэрээ захиргааны гэрээ мөн
Туршилтаар
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021.09.03-ны өдрийн 128/ШШ2021/0567
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.09.23 Хураангуй-3
Барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар болон Боловсрол, шинжлэх ухааны яамтай Цэцэрлэгийн барилгын өргөтгөл барих ажлын гэрээ байгуулсан, түүнчлэн ажил гүйцэтгэх явцад гарсан барилгын ажлын нэмэлт зардал болох 280 сая төгрөгийг захиалагч тал “П” ХХК-д төлөхөөр нэмэлт гэрээ байгуулжээ.
“П” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн, гэрээний дагуу нэмэлт ажлын зардал болох 280 сая төгрөгийг авахаар хүсэлт гаргасан боловч захиалагч талаас “…улсын төсөвт тусгагдаагүй” гэх үндэслэлээр 280 сая төгрөгийг олгоогүй байна.
Иймд, “П” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргахад “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, иргэний хэргийн шүүхэд хандахад мөн ижил үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж аваагүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу хэргийн харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хүсэлт гаргажээ.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд захиргааны гэрээ байгуулж болдог бөгөөд дээрх гэрээ нь нийгмийн суурь үйлчилгээнд хамаарах нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн зорилготой, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдсан захиргааны гэрээ бөгөөд уг маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын дээд шүүх үзсэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хянан хэлэлцээд, захиалагч нь Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн холбогдох заалт болон гэрээний дагуу нэхэмжлэгч “П” ХХК-д нэмэлт ажлын зардлыг төлөх үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !