Төлөөлөх эрхгүй болохоо гадагш буюу бусдад хангалттай тодорхой илэрхийлээгүй бол төлөөлөх эрхтэй гэдэгт итгэж, үнэмшсэн этгээдийн итгэл үнэмшил хамгаалагдана
Туршилтаар
Шийдвэрийн огноо, дугаар: 2019.04.17-ны өдөр №184/ШШ2019/01012
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.09.27 Хураангуй-3
“Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон баримтаар “Мандах” ХХК-ийн менежер гэх Энх нь тус компанийн гүйцэтгэх захирал биш боловч тус компанийн өөр бусад гэрээнүүдэд гарын үсэг зурдаг байсан, түүнчлэн, банкнаас авсан зээлийн гэрээнд ч Энх гарын үсэг зурж байсан болох нь тогтоогдсон, Ган-Одтой байгуулсан гэрээнд Энх гарын үсэг зурж, “Мандах” ХХК-ийн тэмдэг дарагдсан байв.
Иргэний хэргийн анхан шатны шүүхээс, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болохыг Ган-Од мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, энэ тохиолдолд гэрээ байгуулсны улмаас үүсэх хариуцлагыг Ган-Од хариуцах үндэслэлгүй гэж үзэж, Ган-Одын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. Мөн зохиомол нэр ашигласан болно.
Хураангуй бэлтгэсэн: Сонгинохайрхан
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Хишигбаатар
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !