Магадлалын хураангуй №3 Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг
Туршилтаар
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Иргэн Т.Ганболдоос “...миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь“ гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, уг гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтооогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна.
Түүнчлэн, Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь тухайн гэрлэлтийн бүртгэл хийгдсэний дараа тэдний дундаас төрсөн хүүхдийг иргэний бүртгэлд бүртгүүлэхээр хамтран өргөдөл гаргаж байсан, мөн Т.Ганболд нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихдээ “нэр дэвшигчийн намтар” хэсэгт “эхнэр Х.Янжингаажид” гэж өөрөө бичиж байсан зэрэг баримт хэрэгт авагдав.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хэлэлцээд, Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь хэдийгээр хуульд заасан журмын дагуу хийгдээгүй боловч энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэл нь Т.Ганболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж, гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэв.
Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь тухайн этгээдүүдийн хувьд “эерэг нөлөөтэй” бөгөөд улсын бүртгэлийн байцаагч эерэг нөлөөтэй захиргааны акт /бүртгэл/-ыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан үндэслэл, шаардлагыг анхаараагүй нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, маргаан бүхий акт хууль зөрчсөн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол тухайн захиргааны актыг шүүх хүчингүй болгохоор заасан, энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно.
Шүүхийн шийдвэрүүд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрийг үзэх бол энд дарна уу.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 221/МА2022/0410 дугаар магадлалыг үзэх бол энд дарна уу.
Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон.
Хураангуй бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !