“Mongolian National University” болон “MNU” барааны тэмдгүүдийг эзэмших эрхийн бүртгэлд холбогдох маргааныг шийдвэрлэв
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 128/ШШ2022/0614
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2022.10.06 Хураангуй-4
Оюуны өмчийн газар нь “Mongolian National University” болон “MNU” гэсэн барааны тэмдгүүдийг эзэмших эрхийг Монгол Улсын Их Сургуулийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон, уг бүртгэл, гэрчилгээг “илт хууль бус” гэж “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ шүүхэд маргажээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд, “Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгөөс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй” барааны тэмдгийг бүртгэхгүй бөгөөд хэрэв хоёр буюу түүнээс дээш этгээд ижил барааны тэмдгийг ижил бараа, үйлчилгээнд ашиглаж байгаа бол хамгийн анх мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдахаар заасан байдаг. Түүнчлэн, хуульд заасан шаардлага хангасан барааны тэмдгийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг Оюуны өмчийн газар хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоох хуулийн зохицуулалттай.
Хэрэгт авагдсан баримтуудаар, Монгол Улсын Их Сургууль нь дээрх барааны тэмдгүүдийг бүртгүүлэхээр анх 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлэг гаргасан, харин “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ний өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд мэдүүлэг гаргасан нь тогтоогджээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдүүлгийн анхдагч огноогоор цаг хугацааны хувьд эхэнд буюу түрүүлж мэдүүлэг гаргасан этгээдийн барааны тэмдэг эзэмших эрх хамгаалагдах нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцнэ гэж үзэв.
Иймд, “Mongolian National University” болон “MNU” барааны тэмдгүүдийг эзэмшихээр цаг хугацааны хувьд эхэнд нь түрүүлж мэдүүлэг гаргасан Монгол Улсын Их Сургуульд уг барааны тэмдгүүдийг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !