Савангийн түүхий эд болох шүлтийг зөвшөөрөлгүйгээр бие биедээ худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн иргэдэд ял оногдуулав
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.09.01 ШТ №856
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2022.10.20. Хураангуй-5
Иргэн Ундрах нь өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэртээ саван үйлдвэрлэхээр болж иргэн Моломоос савангийн түүхий эдэд ордог “натрийн гидроксид” гэдэг бодисыг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн байна.
Энэхүү “натрийн гидроксид /NaOH/” хэмээх химийн бодис нь “химийн хорт болон аюултай бодис”-д хамаардаг, хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж болох аюултай бодис юм.
Уг бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглахад тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүй аливаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага уг бодисыг хадгалах, худалдах, тээвэрлэх болон түүнийг ашиглаж үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэн Моломыг химийн хорт болон аюултай бодис болох “натрийн гидроксид” бодисыг хууль бусаар хадгалж, бусдад худалдсан гэмт хэрэгт, иргэн Ундрахыг уг бодисыг хууль бусаар худалдан авч, тээврийн хэрэгсэлд хадгалан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд, тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг бусдад худалдсан, худалдан авч хадгалсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан тул шүүхээс шүүгдэгч Ундрах, Молом нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол байхгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүхээс тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэв.
Шүүгдэгч Моломоос гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг, шүүгдэгч Ундрахаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан химийн хорт, аюултай бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуйг бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !