Автомашины бүхээгт байсан эд зүйл шатаж гал гарсан тохиолдлыг “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын тохиолдол биш гэж үзэв
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.06.08. 182/ШШ2022/01788
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр
2022.10.26. Шийдвэр- хураангуй 5
Жолооч Г нь өөрийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед автомашины бүхээг дотор байсан эд зүйлд гэнэт гал гарч, хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд автомашин шатах үед түүнтэй ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас үүдсэн гадна эд ангийн гэмтэл, хохирол учирчээ.
Жолооч Г нь Даатгалын компанитай гэрээ байгуулж, “жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-д даатгуулсан, уг даатгалын дагуу бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Даатгалын компаниас нөхөн төлбөр шаардсан ба Даатгалын компани нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна.
Үүнийг эс зөвшөөрч иргэн Г нь “… даатгалын компани даатгалын тохиолдол үүссэн байхад нөхөн төлбөрийг олгохгүй байна, … жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрөө авч тэдний хохирлыг барагдуулна” гэж, Даатгалын компаниас 5,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, Даатгалын компаниас “… даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүсээгүй тул нөхөн төлбөр төлөхгүй” гэж маргажээ.
Хуульд зааснаар, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдол гэж “жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдол”-ыг ойлгоно, өөрөөр хэлбэл энэ нь зам тээврийн осолтой холбоотой ойлголт бөгөөд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зам тээврийн ослыг тодорхойлохдоо “тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр хүн, эд хөрөнгөд эвдрэл гэмтэл хохирол учрах..” гэж заасан байдаг.
Шүүхээс, жолооч Г-гийн автомашинд гал гарсан тохиолдол нь дээрх хуульд заасан тохиолдлын агуулгад хамаарахгүй буюу тээврийн хэрэгслийн яг хөдөлгөөний үйлчлэлээс үүсээгүй, автомашины бүхээг дотор байсан эд зүйлээс үүссэн нь тогтоогдсон тул дээрх тохиолдлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол биш гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх энд дарна уу.
Шийдвэрийн хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн
анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Буд
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !