Албан тушаалтны шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд төрд учруулсан хохирлыг тухайн албан тушаалтнаас нэхэмжлэх боломжтой
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 03 сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00614
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2022.10.19 Шийдвэрийн хураангуй 05
Албан тушаалтан Амар нь ажилтан Д-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг Д эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, захиргааны хэргийн шүүхээс Д-г ажлаас чөлөөлсөн тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол уг тушаалыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байх үед Амар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, түүний дараа уг албан тушаалд томилогдсон албан тушаалтан Д-г ажилд томилсон тушаал гаргажээ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан байна.
Төрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан Амарт холбогдуулан “хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд ...төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргав.
Хариуцагч Амараас “… миний гаргасан тушаалыг хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй тул миний гаргасан тушаалаар төрд хохирол учирсан гэж үзэхгүй” гэж маргажээ.
Иргэний хэргийн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, захиргааны хэргийн шүүхээс захиргааны албан тушаалтан Амарын гаргасан тушаалыг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн, түүнчлэн, Амар нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөр шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргах боломжгүй болсон, түүний дараа томилогдсон этгээд Д-г ажилд томилсон нь Амарын гаргасан тушаалыг “хууль бус” байсан гэж шүүх дүгнэх боломжгүй гэж үзсэн байна.
Иймд, Д-г үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус шийдвэр болохыг тогтоосон баримтгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас төрд хохирол учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Шийдвэрийг бүтнээр үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны
шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
12 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !