Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-12-25 Judilogy
     Шүүгдэгч нь Х аймгийн Ж сумын нэгэн багийн засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон, Ж сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд бүртгэлтэй 2.235.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл болох БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард тус багийн иргэнд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулжээ. Улмаар цагдаагийн газраас хэрэг бүртгэлийн хэрэг нээсний дараа цагдаагийн газарт тус мотоциклийг хүлээлгэн өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-12-12 Judilogy
     Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан, хариуцагч нь “шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн” гэх шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргаагүй тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй. Хариуцагч нь хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-11-24 Judilogy
    Нэхэмжлэгч А нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 60 нас хүрсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ. Нэхэмжлэгч А шүүхэд хандаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг чөлөөлсөн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-11-06 Judilogy
     Татварын ерөнхий газраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх журам, аргачлал бүхий “Татварын баримт бичгийн эмхэтгэл” номыг Татварын албаны удирдах ажилтны сургалтад зориулан нэхэмжлэгчээр хэвлүүлжээ. Нэхэмжлэгч нь тус номыг хэвлэж, худалдан борлуулсан байна. Ийнхүү хэвлэж, худалдан борлуулсан нь Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж Оюуны өмчийн газрын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1-т заасны дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Татварын баримт бичгийн эмхэтгэл хэвлэж, худалдан борлуулсан нэхэмжлэгч ХХК нь тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.   
    дэлгэрэнгүй
  • 2023-10-30 Judilogy
    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг (үүнд, Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 15,829,768 төгрөг, ажиллаж чадаагүй үеийн цалин 2,901,513, албан тушаал буурснаас бодитоор үүссэн 29,940,881 төгрөгийн цалингийн зөрүү), мөн цаашид хөдөлмөрийн чадвар алдсанаас улбаалан албан тушаалд буурсан тул үүссэн цалингийн зөрүүнд сар бүр 813,794 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Солонгос улсад эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд цаашид цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргадаг. 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-23 Judilogy
    Шүүгдэгч О нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А-ийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А-ийн эзэмшлийн Самсунг А10S загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д-ийн эзэмшлийн Самсунг S7 edge загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-10-16 Judilogy
    Нэхэмжлэгч 392 м.кв газар эзэмшдэг бөгөөд газар эзэмших хугацаа нь дуусах үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Түүний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна хэмээн дүгнэжээ. Тус дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газраас орц, гарцыг хаах хэмжээгээр талбайг багасгаж буюу 228 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-10-02 Judilogy
    2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г гэх хүнд нүүрэн тус газраа цохиулсан. Улмаар Г-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж “баталгаа” гаргасны дараа өөрийн өмнө нь өгсөн мэдүүлгийг дээд албан тушаалтны гуйлтаар “Г-д цохиулаагүй, урд өдөр нь өөрийн машиныг янзалж байгаад гэмтээсэн” гэж өөрчилсөн. Иймд цагдаагийн албан хаагч Э-г “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-09-22 Judilogy
    Гуравдагч этгээд газар дээрээ 17 давхар 2 барилга барихаар болсон байна. Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хүсэлт гаргасны дагуу тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг батласан бөгөөд тус барилга баригдсан. Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс барилгыг шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад оруулах зөвшөөрөл олгов. Гэвч тус барилга нь ойролцоох орон сууцтай маш ойр баригдсан бөгөөд нарны гэрлийг нь хааж байсан тул ийм барилгыг барих болон ашиглалтад оруулах зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, стандартуудыг зөрчсөн гэж (i) болон (ii)-т заасан шаардлага бүхий нэхэмжлэлийг оршин суугчид гаргажээ.
    дэлгэрэнгүй