Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх нь
(Эрүүгийн эрх зүйн хэрэг,маргаан[1])
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 47
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 3 сарын 09-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохижээ. Шүүгдэгч хохирогчийн зүүн чамархайн хэсгээс цус тогтохгүйгээр гоожиж байгааг мэдэж байсан ба хохирогчийг бага бус хэмжээний согтолтын байдалтай байхад хаврын улиралд, шөнийн цагт өөрөөс нь айж зугтаалгахад хүргэж улмаар хохирогч гэрээс гарч зугтаж яваад осгож нас баржээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Тухайн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хууль (2015 он)-ийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгчийг анхнаасаа хохирогчийг санаатай алах буюу гэм буруугийн санаатай хэлбэр, сэдэлт зорилготой байсан гэж үзэх хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй талаар дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг[2] “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэжээ.
2. Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг нарийвчлан тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” талаар дурдаж хохирогчийг санаатай алсан нөхцөл байдал тогтоогдсон талаар дүгнэжээ.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг зэргээр хохирогчийг санаатай алсан нөхцөл байдал тогтоогдсон” зэрэг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргажээ.
4. Хяналтын шатны шүүхээс уг хэрэгт шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохиж хуйхны язарсан шарх бүхий гэмтэл учруулсны зэрэгцээ үргэлжлүүлэн зодох, үг яриагаар айдас, түгшүүрт автуулсны улмаас хохирогчийг тухайн газраас зугтаж гарахад хүргэсэн ба уг шархнаас гарсан цус алдалт нь дунд зэргийн согтолттой хавсарч ерөнхий цус багадалтад оруулж осгож нас барах шалтгаан болсон талаар дүгнэсэн бөгөөд дараах байдлаар тайлбарласан байна.
5. Хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг хүнийг алах гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж нь гэм буруугийн хэлбэр юм. Санаатай гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж, түүнийг хүсэж үйлдсэн /шууд санаатай/, эсхүл тэрхүү хохирол, хор уршигт зориуд хүргэсэн /шууд бус санаатай/ шинжтэй байдаг бол болгоомжгүй гэм буруугийн хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн үр дагаврыг мэдсэн хэдий боловч түүнийг бий болгохгүй байж чадна гэж өөртөө найдсан, эсхүл үйлдлийнх нь улмаас нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан харах ёстой, боломжтой ч харж чадалгүйгээр хор уршигт хүргэсэн байдлыг зүйлчлэлд гол шалгуур болгон авч үздэг.
6. Иймд шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироох санаа агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй боловч түүнд зодуулж толгойдоо авсан шархнаас цус алдсан, мөн дунд зэргийн согтолтын байдалтай хаврын улиралд, шөнийн цагаар гарч зугтахад хүргэсэн үйлдлийнх нь улмаас хохирогчийн амь насанд аюул учрах эрсдэлийг мэдэх боломжтой байхад хайхрахгүй орхисон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !