Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-01-31 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх

    Нэхэмжлэгч Ж нь “...55 насанд хүрсэн эмэгтэй төрийн албан хаагчид тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээс бус “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. ... мөн түүнчлэн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллах хүсэлтээ өгсөөр байхад шууд ажлаас чөлөөлж, хууль зөрчсөн тул Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй” гэж маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-31 Шүүхийн академи

    IBP компанийн мах боловсруулах үйлдвэрийн ажилчид нь малгай, бээлий, хормогч, гутал зэрэг хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөх шаардлагатай байдаг бөгөөд тухайн үйлдвэрийн ажилчид энэхүү хамгаалалтын хэрэгслийг өмсөх, тайлахад  зарцуулсан  хугацаа,  мөн  хувцас  солих  өрөө  болон  үйлдвэрлэлийн талбайн хооронд алхсан хугацааг ажилсан цагт тооцуулж, цалин гаргуулахыг хүсэж шүүхэд  нэхэмжлэл  гаргасан.  Харин  хариуцагч  компанийн  зүгээс  хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөх нь ажилчдын “үндсэн үйл ажиллагаа” биш тул ажлын цагт тооцож, цалин олгох үндэслэлгүй хэмээн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-30 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь 26 жил шүүгчээр ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Нэхэмжлэгчид нэг удаагийн тэтгэмж олгохдоо Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргын тушаалаар нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг албан тушаалын цалингаар тооцон, нэмэгдэл цалингаас тэтгэмж тооцоогүй тул нэхэмжлэгч нь нэмэгдэл цалингаас тооцогдох нэг удаагийн тэтгэмж 67,760,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-29 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч нь хариуцагч компанитай 2020.10.12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, нүүрс тээврийн жолоочоор, сарын 800,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож, тус компанид ажил эрхэлж эхэлжээ. 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч “...ажлын байранд архи ууж зөрчил гаргасан, мөн удирдах албан тушаалтантай бүдүүлэг харьцаа гаргасандаа уучлал хүсье, дахин алдаа гаргавал ажлаас халагдахад гомдол байхгүй” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргасан байна. Үүнийг компани нэхэмжлэгчийн ажлаас гарах хүсэлт гэж үзэн Хөдөлмөрийн тухай хууль (1999 он)-ийн 38 дугаар зүйлийг үндэслэн 2022.01.02- ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Иймд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандсан бөгөөд харин хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-27 Judilogy

    (1) Шүүгдэгч Б нь С аймгийн З сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А-т “хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулах” хүсэлтийн дагуу Х сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулах зөвшөөрөл авч өгнө гэж 500,000 төгрөг авсан, 

    (2) Шүүгдэгч З нь С аймгийн Х сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн А болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын 3,000,000 төгрөгийн үнэ бүхий өвсийг газрын төлбөрт барьцаалж, хураан авч улмаар худалдан борлуулж, мөнгийг өөрт авсаны улмаас шүүгдэгч нар хахууль авах болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-28 Шүүхийн академи

    Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн МТ/33 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт нэр бүхий дөрвөн өмгөөлөгчид холбогдох ёс зүйн зөрчлийн маргааныг хэрэгсэхгүй болгож, 2 болон 3 дахь хэсэгт өмгөөлөгч О.Ц-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1 2 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн “сануулах” хариуцлага хүлээлгэжээ. О.Ц нь тус тогтоолыг эсэргүүцэж Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гаргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-25 Шүүхийн академи

    1. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ажилладаг бөгөөд 2020 оны Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас Ховд суманд нэр дэвшсэн байна. Нэр бүхий иргэд Я.Ө-д холбогдуулан гомдол гаргаснаар Сонгуулийн хороо уг гомдлыг хянаад Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх шаардлагыг Я.Ө хангаагүй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон.
    2. Нэхэмжлэгч Я.Ө нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарахгүй, Сонгуулийн хороо миний нэр дэвшигчийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй хэмээн дурдсан байна.
    3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарна хэмээн маргасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-24 Шүүхийн академи

    1. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-аас “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуур худалдан авах зорилгоор 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж төгөлдөр хуурын үнэ 7 499 900 төгрөг зээлсэн.
    2. Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30- ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
    3. Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-22 Шүүхийн академи

    Прокуророос насанд хүрээгүй шүүгдэгчид холбогдуулан түүнийг 15-16 настайдаа буюу 2022 оны тав болон долоодугаар сард 16 насанд хүрээгүй хүний эсрэг зүй бус үйлдэл гаргах, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдах болон насанд хүрээгүй хохирогчийг хүчиндэх зэрэг нийт 10 удаагийн гэмт үйлдэлд буруутгасан байна. Шүүгдэгч хоёр үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нь шүүх нотлох баримтаас хасах ёстой хэмээн маргажээ. Нэгдүгээрт мөрдөгч насанд хүрээгүй шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчиж мэдүүлэг авсан. Хоёрдугаарт мэдүүлэг авахын өмнө түүнд уг ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар хангалттай сануулаагүй мөн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлтийг нь зохистой хангаагүй, насанд хүрээгүй хүнээс 2 цагийн турш мэдүүлэг авсан нь зүй бус ба түүний ээжид мэдүүлэг авах ажиллагаа дахь хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүргийг хангалттай тайлбарлаж өгөөгүй тул уг мэдүүлгийг “шүүх бүрэн эрхийнхээ дагуу нотлох баримтаас хасах” үндэслэлтэй хэмээн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-20 Улсын дээд шүүх

    Иргэн П.Х нь “иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр иргэний үнэмлэх дахин авах хүсэлт гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас “Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн” гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэж, 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Улмаар энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос “зөрчлийн хэрэг биш” гэсэн үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-20 Judilogy

    Гомдол гаргагч ХХК нь нэгэн иргэнд орон сууц худалдсан бөгөөд тухайн иргэнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасны дагуу НӨАТ-ын баримт олгоогүй байна. 
    Улмаар Хариуцагч Татварын байцаагч 2024 оны 4 сарын 29-ний өдөр зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2024 оны 6 сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 11.19 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу “төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр Гомдол гаргагч ХХК-д 15,000,000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна. 
    Гомдол гаргагч нь (i) орон сууц худалдан авсан этгээд 69,300 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул төлбөрийн баримт өгөх үүрэг нь төлбөрөө бүрэн төлсний дараа үүснэ (төлбөрийн үлдэгдэлгүй байсан нь нотлогдсон тул ХМХ-ийн дараагийн хэсэгт уг үндэслэлийг дурдаагүй болно), (ii) зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр тус тус маргав.
    Хариуцагч нь Гомдол гаргагч ХХК нь нэр бүхий иргэнд төлбөрийн баримт олгох үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь илэрхий нотлогдсон бөгөөд татварын харилцаанд “зайлшгүй байх”, “шударга байх” зарчим үйлчилдэг, мөн зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага зайлшгүй байх зарчимтай тул хэрэг бүртгэлтийн хугацаа хэтрүүлсэн нь зөрчлийн хариуцлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж маргав. 

    дэлгэрэнгүй
  • 2025-01-17 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ”-г хариуцагч Монголын хөрөнгийн биржтэй байгуулсан. Тус гэрээ болон Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 онд баталсан “Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь байхаар тогтоожээ.
    Нэхэмжлэгчийн зүгээс тус журамд заасан үйлчилгээний хөлс нь хэт өндөр учраас Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж, улмаар хариуцагч Монголын хөрөнгийн биржийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хурлаар тус үйлчилгээний хөлсийг бууруулсан. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинэ журмаар тогтоогдсон үйлчилгээний хөлсийг хасаж, илүү төлсөн үнийн дүнг Монголын хөрөнгийн биржээс нэхэмжлэн маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-15 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) нь холбогдогч(Вьетнам эмэгтэй)-той гэрлэж 2 хүүхэд төрүүлэн хамтран амьдарч байсан боловч хоорондын зөрчил давтамжтай үүсч хэрэгт холбогдогч нь том охиноо өөр дээрээ авч тусдаа амьдрах болсон. Нэг жилийн дараагаар тус тусын эсрэг гэр бүл цуцлуулах тухай хүсэлтийг гаргасан.
    Холбогдогч нь БНСУ-д ирсэний дараа ойрхон 2 удаа хүүхэд төрүүлсэн. Хүүхдээ асрах шалтгааны улмаас солонгос хэл сурах боломж гараагүй, солонгос хэлээр харилцахад бэрхшээлтэй тал бий, нөхрөөсөө тусдаа амьдрах болсноор ажилд орж, сард 2 сая орчим воны цалингийн орлоготой болж өөрийн ээжийн тусламжтайгаар том охиноо асран хамгаалж (анхан шатны шүүх хурлын үед 3-4 орчим настай байсан) өсгөн хүмүүжүүлж байна.
    Нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр орон сууцтай бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, зээлээр амжиргаагаа залгуулдаг бөгөөд том охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлт гаргасан.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-13 Judilogy

    Нэхэмжлэгч “М” ХХК нь Хэнтий аймгийн Д сумын “Х улаан” гэх газарт орших 1006.02 га талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (гэрчилгээ)-ийг 2024.02.04-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байгаа. Хариуцагч “З” ХХК нь тус хайгуулын талбайд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 1932 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.
    Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайд зөвшөөрөлгүйгээр жонш баяжуулах үйлдвэр барьсан. Тус компанид үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.
    Хариуцагчийн хариу эсэргүүцэл: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нь сэндвичин барилга буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрхийг олж авч байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэй давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-09 Улсын дээд шүүх

    Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны зарыг өөрийн Тамгын газрын Фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан байна. Улмаар тухайн дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэхэмжлэгчийн зүгээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу  мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, Фэйсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр  дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргасан.

    дэлгэрэнгүй