Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 312 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2023-12-12 JudilogyАнхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан, хариуцагч нь “шүүгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн” гэх шалтгаанаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргаагүй тул шүүгчийг татгалзан гаргах хүсэлттэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй. Хариуцагч нь хяналтын шатны шүүхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргасан.дэлгэрэнгүй
-
2023-12-11 Шүүхийн академиНэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр болгож 54,160,650 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзахаар болж, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа төлбөрийг 2015 оны 8 сар гэхэд бүрэн буцаан төлж дуусахаар харилцан тохиролцжээ. Гэвч хариуцагч төлбөрийг заасан хугацаанд төлж дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр болон өөрт учирсан хохирлоо олох байсан орлого гэж тодорхойлон хохирлын мөнгөн дүнг арилжааны банкны дундаж хүүгээр тооцон нэхэмжилсэн. Хариуцагч талаас “...банкны хадгаламжийн хүүгээр хохирол тооцож нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байхгүй, хохирол төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-11-24 JudilogyНэхэмжлэгч А нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 60 нас хүрсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ. Нэхэмжлэгч А шүүхэд хандаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг чөлөөлсөн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан.дэлгэрэнгүй
-
2023-11-17 Шүүхийн академиГомдол гаргагч хуулийн этгээдэд 2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх цементийн нийлүүлэлт багассан хугацаанд цемент худалдан борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчилд гомдол гаргагчийн үйлдэл хамаарахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй” гэж маргаан үүсгэв.дэлгэрэнгүй
-
2023-11-15 Легал датаШүүгдэгч Г.Б болон түүнтэй хамт Д.Б, Д нар байх үед хохирогч Ж нь согтуу орж ирэн тэднийг хэл амаар доромжлон, шүүгдэгч Г.Б-тэй хамт байсан Д.Б рүү эвхэгддэг хутга барин дайрсан. Хохирогч Ж нь Д.Б рүү анх дайрахдаа хутгыг дэлгээгүй байсан хэдий ч тэрээр гарч яван, эргэж орж ирэхдээ Д.Б рүү дахин хутга барин дайрсан. Энэ удаа хутгыг дэлгэсэн байсан тул шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж-г тонгорч унаган, улмаар биед нь эгэм, далны холбоосын салалт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.дэлгэрэнгүй
-
2023-11-06 JudilogyТатварын ерөнхий газраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх журам, аргачлал бүхий “Татварын баримт бичгийн эмхэтгэл” номыг Татварын албаны удирдах ажилтны сургалтад зориулан нэхэмжлэгчээр хэвлүүлжээ. Нэхэмжлэгч нь тус номыг хэвлэж, худалдан борлуулсан байна. Ийнхүү хэвлэж, худалдан борлуулсан нь Зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж Оюуны өмчийн газрын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1-т заасны дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Татварын баримт бичгийн эмхэтгэл хэвлэж, худалдан борлуулсан нэхэмжлэгч ХХК нь тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2023-10-30 JudilogyНэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг (үүнд, Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 15,829,768 төгрөг, ажиллаж чадаагүй үеийн цалин 2,901,513, албан тушаал буурснаас бодитоор үүссэн 29,940,881 төгрөгийн цалингийн зөрүү), мөн цаашид хөдөлмөрийн чадвар алдсанаас улбаалан албан тушаалд буурсан тул үүссэн цалингийн зөрүүнд сар бүр 813,794 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Солонгос улсад эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд цаашид цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргадаг.дэлгэрэнгүй
-
2023-10-27 Шүүхийн академи2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ.дэлгэрэнгүй
-
2023-10-27 Шүүхийн академиОнцгой байдлын хэлтсийн дарга Э нь гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагчид зурагт самбар буулгах үүрэг өгсөн байна. Салаан захирагч зурагт самбар буулгах ажилд галын автомашины жолооч Г болон гал сөнөөгч М нарыг томилсон байх бөгөөд Г нь гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож үүрэг гүйцэтгэхдээ шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас М цахилгаан хүчдэлд цохиулан нас баржээдэлгэрэнгүй
-
2023-10-26 Шүүхийн академиНэхэмжлэгч Г-д найз Э нь “Д” ХХК-г худалдан авах саналыг тавьсан бөгөөд улмаар тус компанийн захирал Д-тэй уулзаж, түүний үйлдвэртэй танилцсан. Компанийн тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгч Г болон Э нар хоёр тэнцүү хувааж төлөхөөр болсон. Г нь өөрийн 150,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг хариуцагч Д-ын дансанд 2021 оны 06 сарын 05-ны өдөр, 06 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Г нь компаниа шилжүүлж авахаар Э болон Д нар луу залгахад утсаа авахгүй алга болсон. Улмаар Г нь компанийн нэрийг хэн дээр байгааг шалгахад “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хамтран худалдан авагч Э-д шилжүүлэн өгсөн байх тул Д-ээс өөрийн шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-10-24 Шүүхийн академиНэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Ийнхүү эрх олгосноос хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээдэлгэрэнгүй
-
2023-10-23 JudilogyШүүгдэгч О нь 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хохирогч А-ийн Самсунг А51 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 680,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б-ийн эзэмшлийн Самсунг S59 plus загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хохирогч А-ийн эзэмшлийн Самсунг А10S загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 420,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д-ийн эзэмшлийн Самсунг S7 edge загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 350,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2023-10-16 JudilogyНэхэмжлэгч 392 м.кв газар эзэмшдэг бөгөөд газар эзэмших хугацаа нь дуусах үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Түүний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна хэмээн дүгнэжээ. Тус дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газраас орц, гарцыг хаах хэмжээгээр талбайг багасгаж буюу 228 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгажээ.дэлгэрэнгүй
-
2023-10-02 Judilogy2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн албан хаагч Э нь албан үүргээ гүйцэтгэж яваад Г гэх хүнд нүүрэн тус газраа цохиулсан. Улмаар Г-д холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байх үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж “баталгаа” гаргасны дараа өөрийн өмнө нь өгсөн мэдүүлгийг дээд албан тушаалтны гуйлтаар “Г-д цохиулаагүй, урд өдөр нь өөрийн машиныг янзалж байгаад гэмтээсэн” гэж өөрчилсөн. Иймд цагдаагийн албан хаагч Э-г “Худал мэдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.дэлгэрэнгүй
-
2023-09-29 Шүүхийн академиНэхэмжлэгч А.У, Г.О, О.А нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О.А-д хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож, А.У, Г.О нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Улмаар, нэр бүхий бүртгүүлэгч нарын гомдлоор бүртгэлийг хянан үзээд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор О.А-ийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангасан ч “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !