-
2024-11-22 Шүүхийн академи
Шүүгдэгч нь “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл болон бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-21 Judilogy
Монгол Улсад банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Банкууд банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалд хамрагддаг бөгөөд тус даатгалын үйл ажиллагааг Хадгаламжийн даатгалын корпораци (“Корпораци” эсхүл “Хариуцагч”) хэрэгжүүлдэг.
дэлгэрэнгүй
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3 дугаар зүйл болон Хадгаламж даатгалын Үндэсний хорооны 2019.12.13-ны өдрийн 85 дугаар тогтоолоор баталж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн Банкны тайлан болон мэдээ, мэдээлэл ирүүлэх журам (“Журам”)-д заасны дагуу Корпорацийг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг болон Корпорациас хүссэн нэмэлт мэдээллийг банкууд тогтоосон хэлбэрээр, хугацаанд нь Корпорацид хүргүүлэх үүрэгтэй байдаг.
Корпораци нь мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг тодорхой болгох үүднээс Нэг харилцагчийн зарчим буюу Single customer view (SCV)-ын загвар (“SCV” - уг загвар нь Журмын хавсралтаар батлагдаагүй бөгөөд Корпорацийн Үндэсний хороо 2018 онд баталсан байна)-аар банкуудаас хадгаламж эзэмшигчийн гэрийн хаяг, эцэг, эхийн нэр, ургийн овог, хүйс, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, иргэншил, бизнесийн нэр, зээлийн бүтээгдэхүүний дэлгэрэнгүй нэр зэрэг нийт 12 төрлийн багц, 144 хүснэгт бүхий харилцагч, хадгаламж эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээллийг шаарддаг байна.
Нэхэмжлэгч нь SCV загварын дагуу мэдээллийг 6 удаа ирүүлээгүй тул Корпорациас ийнхүү мэдээллээ ирүүлэхгүй бол хуульд заасан арга хэмжээ авахыг мэдэгдэж, мэдээ бэлтгэж ирүүлэхийг даалгасан байна. Тус даалгаврыг биелүүлээгүй тул Хариуцагч нь шийтгэлийн хуудсаар шаардлагатай мэдээ, мэдээллийг Корпорацид хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 8-д зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс SCV загвар нь захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус актыг Корпораци захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж маргасан бол Хариуцагч нь SCV загвар нь Журмын хүрээнд уялдуулан гаргасан зөвхөн мэдээлэл бэлтгэх загвар аргачлал бөгөөд ямар нэгэн харилцааг зохицуулсан, захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй бөгөөд хууль болон Журмаар Банк нь мэдээлэл ирүүлэх үүрэгтэй гэж маргав. -
2024-11-20 Шүүхийн академи
Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүг “Монголын СОС” хүүхдийн хотхонд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгч “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум, дүүргийн Хөдөлмөр, хамгааллын хэлтэст шилжүүлнэ гэж заасан. Гэвч шүүгдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хүүд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж” 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөртөө авч бусдад 19,778,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-19 Шүүхийн академи
Шүүгдэгч нь уул уурхайн компанид харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд уурхай руу дайрах үед хийн гар буугаар буудан, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-18 Шүүхийн академи
Шүүгдэгч нь хохирогчтой урт хугацааны туршид өмчийн маргаантай явж ирсэн хадуурын аппаратны иж бүрдэл хэсгийг нь салгаж, хадлангийн талбайгаас дур мэдэн авч явсан хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-15 Judilogy
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
● Ээжийгээ Хавдар судлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлэхээр урьд ажилласан илүү цагаа 2023.04.11/12-ны өдрийн хооронд биеэр эдлэх тухай хүсэлтийг мэйлээр гаргаж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгосон тул ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэг үйлдэл гаргаагүй.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбараар маргасан:
● Т хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон.ХтХ-ийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч Т нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “Ц” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд ханджээ.
Хэргийн баримтаас үзэхэд “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.**-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч Т нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023.04.10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн, түүнчлэн чөлөөний хугацаанд эмнэлэгт байсан тухай баримт хэрэгт авагджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-14 Шүүхийн академи
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг, “Хүрэн хад” гэх газарт хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-13 Шүүхийн академи
Шүүгдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Баянголын 17 дугаар гудамжинд хохирогчийн эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн ... улсын дугаартай автомашины салхины шилийг хагалж 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-11-12 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ... Их Сургуулийн багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 онд дунд сургуулийн багшаар томилогдон, 11 жил ажиллах хугацаанд хэрэглэсэн байна.
дэлгэрэнгүй -
2024-11-11 Шүүхийн академи
А.А нь 2020 оны 05 дугаар сард Ковид-19-ийн цар тахлын улмаас ажил олгогчийн заавраар гэрээсээ ажиллаж байсан. Ажлын цагаар түүний компьютерын тэжээлийн утас салж, утсыг авах гэж тонгойх зуур ширээн доор тоглож байсан хүүгийнхээ босохтой нь зэрэгцэн хүүгийн толгойг эрүүгээрээ мөргөж А.А шүдээ гэмтээсэн байна. Нийгмийн даатгалын Ерөнхий газраас А.А-ийн шүдний гэмтлийг “үйлдвэрийн осол” гэж тогтоон шүдний эмчилгээний зардлыг нөхөн олгохоор шийдвэрлэжээ.
дэлгэрэнгүй
Нийгмийн даатгалын асуудал хариуцсан олон нийтийн төлөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн Стокгольм хотын Захиргааны хэрийн шүүхэд гомдол гаргасан боловч шүүхээс А.А-г Засгийн газрын зөвлөмж, ажил олгогчийн зааварчилгааны дагуу гэрээсээ ажиллаж байсан тул гэрийг ажлын байр гэж үзэж, ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэмтэл авсан тул ажил, осол хоёрын хооронд шалтгаант холбоо байсан гэж тайлбарласан. Иймд А.А нь шүдний эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй гэж үзэж, гомдлыг хангахаас татгалзсан.
Олон нийтийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн хөдөлмөрийн ослын даатгалаас эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэхэд ажил болон ослын хооронд шууд, бодитой шалтгаант холбоо байх шаардлагатай гэж үзэн Стокгольм хотын Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдсан боловч шүүхээс давж заалдах гомдлыг мөн хангахаас татгалзаж, гэмтлийг ажил үүргээс шалтгаалсан үйлдвэрийн осол гэж дүгнэсэн байна. -
2024-11-07 Шүүхийн академи
Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2024-11-05 Шүүхийн академи
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
дэлгэрэнгүй
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-11-04
Шүүгдэгч А нь Б ХХК-ийн нягтлангаар ажилладаг бөгөөд Б ХХК болон Э ХХК, М ХХК нар нь нэг хувьцаа эзэмшигчтэй, холбоо хамаарал бүхий хуулийн этгээдүүд юм. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа компанийн албан бичгийн бланк дээр захирал С-ийн гарын үсгийг дуурайлган зурж, тус компаниас 6 500 000 төгрөгийн зээл авч, барьцаанд байсан тус компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэн авсан (1), мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулан, зээл авсан зээлдэгч Б-ийн зээлийн төлбөрийг өөрийн данс руу шилжүүлэн авсан (2), мөн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр М ХХК-ийн нягтлангаар ажиллаж байхдаа тус байгууллагын данснаас “сургалтын төлбөрт шилжүүл хэмээн хариуцуулан өгсөн” 20 000 000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авсан (3) үйлдлүүдээр ЭХ-ийн 17 дугаар бүлэгт заасан “Залилах” болон “Завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй2024-11-01 Улсын дээд шүүх
Иргэн Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-ийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт орууллаа.
дэлгэрэнгүй -
2024-10-29 Легал дата
Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан буюу “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгч “... үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар дүгнэсэн” гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !