Эзэмшил, өмчлөлийн талаар маргаж буй эд зүйлээ мэдэгдэлгүй авсныг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэв
Туршилтаар
Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ.
Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан, таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна.
Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Батыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаанд сумынхаа нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, хадуурын аппаратыг иж бүрнээр нь Болдод олгохоор шийдвэрлэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.
Бат нь шүүх миний үйлдлийг хулгайн гэмт хэрэг үү, эсвэл эд хөрөнгийн маргаан уу гэдгийг ялгаж ойлгохгүй шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж, хорт хавдар өвчтэй, Улаанбаатар хотод химийн эмчилгээнд орж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь амьд явах эрхэд нь халдсан гэж гомдолдоо дурджээ.
Дээд шүүх Батын гомдлоор хэргийг хянаад “...30-аад жилийн өмнөөс хөдөлмөрөөрөө хоршин хамтран ажиллаж байсан хүргэн ах, хадам дүү нарын хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэгт тооцсон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой төөрөгдөл, алдаа” гэж дүгнэн Батад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгажээ.
Бат нь өмчлөл, эзэмшлийн талаар маргалдаж байхдаа нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ болон хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураар хэрэгжүүлж, бусдад хор уршиг учруулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн “дураар аашлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл мөн боловч одоо мөрдөгдөж буй хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсныг тогтоолд дурдсан байна. Бусдын өмчлөлийн эд зүйлийг “өөрийн” хэмээн ойлгож, өмчлөх эрхээ дур зоргоор хэрэгжүүлсэн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзжээ.
Харин хадуурын аппарат Болдынх болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тул Батын гаргасан “Иргэний хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж өөртөө тусалсан” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолтой ЭНД ДАРЖ танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !