Автын ослын улмаас зөвхөн эд хөрөнгөд хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцохгүй
Туршилтаар
Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.
Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ.
Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Иргэн Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.
Учир нь прокурор иргэн Б.Г-г яллахдаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан буюу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан бол тухайн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид эд хөрөнгийн хохирол дангаар хамаарахгүй, харин уг заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэмт хэрэг гэж тооцохоор заасан байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан”, эсхүл “эд хөрөнгөд хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тодорхойлж заагаагүй тул Г-ийн үйлдсэн авто тээврийн хэрэгсэл жолоодох үедээ осол гаргаж, бусдын автомашиныг мөргөж, эд хөрөнгөд хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзжээ.
Иргэн Б.Г-ийн дээрх үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохгүй боловч хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм, журмыг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах боломжтой, мөн бусдад учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн
Эх сурвалж: www.supremecourt.mn
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 days ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Жолооч огцом тоормослохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зорчигч унаж гэмтсэнийг гэмт хэрэгт тооцов
2025-04-24
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна !