Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна
Иргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Д аймгийн нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.
Прокуророос Б-г зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б-г дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,800,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Хоёр шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүний үйлдлийн шинжид үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн ч ургамлын экологид учруулсан шууд хохирлоос гадна хуульд тусгайлан заасан нөхөн төлбөрийг гаргуулах зохицуулалтыг хэрэглээгүй нь учир дутагдалтай болсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан байна. Энэ нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг. Иймд Б-ийн ургамлын экологид учруулсан хохирол 5,701,450 төгрөгийг хуульд заасны дагуу тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тодорхойлж, өмнө төлсөн хохирлыг хасаж, 22,805,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр унших цахим холбоос: https://www.supremecourt.mn/printc?id=38869
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ
ХУУЛИЙН ЛАВЛАГАА:
24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !