Үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироох болон болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироох үйлдлийг ялгах нь
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар1: Дугаар 33
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Онцгой байдлын хэлтсийн дарга Э нь гал унтраах 63 дугаар ангийн салаан захирагчид зурагт самбар буулгах үүрэг өгсөн байна. Салаан захирагч зурагт самбар буулгах ажилд галын автомашины жолооч Г болон гал сөнөөгч М нарыг томилсон байх бөгөөд Г нь гал унтраах тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн өргөх шатыг жолоодож үүрэг гүйцэтгэхдээ шатыг цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойртуулж хүргэсний улмаас М цахилгаан хүчдэлд цохиулан нас баржээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э, Г нарыг Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Э, Г нарт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Г нараас хувь тэнцүүлэн тус бүрээс нь 2.942.500 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэжээ.
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Э-ыг Хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г-ийг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, Э, Г нарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих үүрэг хүлээлгэсүгэй” гэж нэмэлт заалт оруулжээ.
- Шүүгдэгч Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүү ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх үүргээ зөрчсөн байдлаар тайлбарласан. Гэтэл энэ бол ажил олгогчийн зүгээс ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх заалт болохоос онцгой байдлын алба хаагч очсон ажлын талбарыг үнэлэх заалт биш. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2.1-д “110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд хамгаалалтын зурвас нь захын утаснаас хоёр тийш 5 метр байна” гэх заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Гэтэл зөвхөн баригдчихсан самбарт анонс байрлуулсан” гэж, Шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Г-ийн хувьд цэргийн алба хаагч учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6- д тушаал даалгавар биелүүлэх гэсэн зохицуулалтад хамаарч буй учир түүнийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн Г амь хохирогчтой хамт самбарыг буулгасны дараа дээд талд юу байсныг мэдээгүй байхад мэдэх ёстой байсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
- Хяналтын шатны шүүхээс Э нь албаны эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ өөрт нь шууд захирагдах алба хаагчид хууль, дүрмээр зохицуулагдаагүй, албан ажилд нь хамааралгүй “... сурталчилгааны самбар буулгах” үүрэг өгч гүйцэтгүүлэхдээ учирч болзошгүй эрсдэл, хор уршигаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заагдсан нийтлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлээгүй эс үйлдэхүй нь бусдын амь нас хохирох нөхцөл байдалтай шууд шалтгаант холбоотой байна. (35)3
- Г-ийн хувьд гал унтраах тусгай тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий этгээдэд тухайн тээврийн хэрэгсэл дэх өргөх шатыг удирдаж дээш өргөх, доош буулгах үүрэг өгсөн салаан даргын тушаалыг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлд заасан “Тушаал, даалгавар биелүүлэх”4 гэж үзэх боломжгүй болно.(38)
- Санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсхүл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршигаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг ойлгодог болно. (39)
- Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э-ыг “хууль, түүнд нийцүүлэн гарсан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон”, шүүгдэгч Г-ийг ”болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” хэмээн тэдний гэм бурууг зөвтгөн тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.(40)
- Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлж өөрчлөхдөө “эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зорчих” гэж хэт ерөнхий байдлаар хязгаарлалтын хүрээг тогтоосон нь ялын зорилгод нийцэхгүйн дээр хэрэгжилтэд хяналт тавихад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй. (41)
- Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр нь дүүрэгт хуваагдах тул шүүгдэгч Э, Г нарын зорчих эрхийг тэдний албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг магадлалд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. (43)
---o0o---
1Шүүхийн шийдвэрийн бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
https://shuukh.mn/single_case/3293?daterange=2023-01-01%20-%202023-07-04&id=3&court_cat=2&bb=1
2Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
3“Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан дотрох дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
4Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй. Хууль бус тушаал, даалгавар өгсөн албан тушаалтныг уг гэмт хэргийг үйлдсэн гүйцэтгэгчид тооцно”.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !