-
2024-10-29 Легал дата
Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3-т заасан буюу “татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах” үүргээ зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 7.3-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нэхэмжлэгч “... үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар дүгнэсэн” гэж, хариуцагч нараас “... шаардсан баримтыг гаргаж өгөөгүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-08-02 Легал дата
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцуудаа өргөтгөж талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөрийн нэрээр хэвээр үлдээн бүртгэл давхардуулсан зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч албан тушаалтан бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчээс “... өөрийн өмчлөлийн байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор засвар хийж өргөтгөн, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авсан ...байхад улсын бүртгэлийг хүчингүй болгож өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагчаас “... орон сууцуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ... зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2023-11-15 Легал датаШүүгдэгч Г.Б болон түүнтэй хамт Д.Б, Д нар байх үед хохирогч Ж нь согтуу орж ирэн тэднийг хэл амаар доромжлон, шүүгдэгч Г.Б-тэй хамт байсан Д.Б рүү эвхэгддэг хутга барин дайрсан. Хохирогч Ж нь Д.Б рүү анх дайрахдаа хутгыг дэлгээгүй байсан хэдий ч тэрээр гарч яван, эргэж орж ирэхдээ Д.Б рүү дахин хутга барин дайрсан. Энэ удаа хутгыг дэлгэсэн байсан тул шүүгдэгч Г.Б нь хохирогч Ж-г тонгорч унаган, улмаар биед нь эгэм, далны холбоосын салалт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.дэлгэрэнгүй
-
2023-06-21 Легал дата“Гх о” ХХК нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/164 дүгээр тушаалын хавсралтаар баталсан ТТ-15 дугаартай маягтаар 2019, 2020, 2021 оны 4 дүгээр улиралд тус тус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргасан байна. Дээрх тайланг үндэслэн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны 1,816,595,716.32 төгрөгийн татварын өрийг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өр төлүүлэх нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 3,435,929,576.19 төгрөгийн татварын өрийг тус тус барагдуулахыг үүрэг болгожээ.дэлгэрэнгүй
-
2023-05-16 Легал датаМаргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-03-28 Легал датаАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “М э” ХХК-д Дорнод аймгийн Гурванзагал сумын “Чулуут” нэртэй газарт орших 3306.27 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, энэхүү зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор тусгагдсан. “М э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165 дугаар албан бичгээр “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.дэлгэрэнгүй
-
2023-03-02 Легал датаТөв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/107 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус сумын Хөшөөт 2-р багийн нутаг дэвсгэр Цавхангай 3 дугаар хороололд байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 2 га газар эзэмшигч “К” ХХК-ний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/163 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус үндэслэн тус сумын Засаг даргын “Газрын байршлыг өөрчлүүлэх тухай” 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-14 Легал датаИргэн Ю.Б-ийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, гомдол, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Дэлгэрхаан” гэх газарт хадлангийн талбайгаас алдагдсан хадуурын аппаратыг түүний хүргэн ах П.Б авсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-09 Легал датаНэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-11 Легал датаХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанын үеэр хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгч ийнхүү нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй байдлыг хариуцагч тал шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлээ байвал” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.дэлгэрэнгүй
Шүүхээс “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй байна. -
2022-09-19 Легал датаНэхэмжлэгч П нь худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагч Д-г дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөөгүй гэж түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардсан. Хариуцагч Д нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан буюу зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан байсан ба үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах зорилгогүй байсан, П нь шударга өмчлөгч биш гэж маргасан.дэлгэрэнгүй
-
2022-09-16 Легал датаИргэн Баатар нь 2018 онд “КЮМ” хадгаламж зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна. “КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь Баатараас үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-09-10 Легал датаНэхэмжлэгч Ж болон хариуцагч Я нь БНХАУ-ын иргэн 1998 онд гэр бүл болж Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд 1999 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд гэр бүлийн харилцаагаа үргэлжүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгч Ж Монгол Улсын шүүхэд хандсан.дэлгэрэнгүй
-
2022-09-01 Легал датаИргэн Я.М-ийн маллаж байсан улс, аймагт 1-3-р байрт хурдалж байсан азарга чононд идүүлжээ. Азаргын эзэн иргэн Б.Б Я.М-ээс хохирол 44,398,448 төгрөг нэхэмжлэвдэлгэрэнгүй
-
2022-08-10 Легал дата“А” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацаа болсон байна. “А” ХХК “манай компани хөрөнгө оруулагч нар Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд оролцох, хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болж компани маань санхүүгийн хүнд байдалд орсон, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газраас төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
8 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !