Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Эрүүгийн эрх зүй
94 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-01-12 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-11 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Норов нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/ ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-10 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхНарангийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаан гарсан зэрэг бусад шаардлагаар харах хүнгүй болсон тул хүүхдүүдийг асран хамгаалуулахаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг Зэлэмд гэрт нь аваачиж, хүлээлгэн өгчээ. Гэтэл эцэг Зэлэм нь Сод, Норов нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай Сод, 1 ой гарантай Норов нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GGGG” товерын дугаар давхарт орхиж явсан байна.дэлгэрэнгүй
-
2023-01-06 Улсын дээд шүүхЭрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-04 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Болд нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2023-01-03 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Нямсүрэн нь өөрийн хувь эзэмшдэг “П” ХХК-аар Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-тай бараа нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу “О” ХХК-иас 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт авахаар тохиролцсон боловч программын алдаанаас болж 1 ширхэг нь 2844 төгрөгийн үнэтэй төмөр боолтны үнийг 1 хайрцаг / 142200 төгрөг /төмөр боолтны үнээр тооцсон “П” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “О” ХХК нь “П” ХХК-ийн эзэмшлийн дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээг алдаатай гэдгийг “П” ХХК нь мэдсээр байж илүү шилжүүлсэн 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2023-01-02 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх“Н” нь өөрийн найз бүсгүйгээ түүний өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс нь гар руу нь цохих зэргээр хүч хэрэглэн чирч буулган тээврийн хэрэгсэл болон гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-12-17 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхХэрэгт авагдсан баримтаар, иргэн Баяр нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Болдыг хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Гэрэл жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Баярыг харжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-30 Шүүхийн академиИргэн Б.Б нь Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчид хувьцаат компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хорооны 2015 оны №586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын (төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлж авах тухай) дагуу ЭКБИХ ХХК-ны эзэмшлээс Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байсан **** УНЛ улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг өмнөх эзэмшигчээс албан бус шугамаар хүсэлт тавьж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-н нэр дээр шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2022-11-25 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхНасанд хүрээгүй эмэгтэй Наран фэйсбүүк группэд “Санхүү авна, чатанд ороод ир” гэсэн зар байршуулж, нэр бүхий 25 иргэнтэй цахимаар холбогдон уулзахаар тохирч, улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Улсын дээд шүүхГуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ. Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан, таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна. Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2022-11-14 Легал датаИргэн Ю.Б-ийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, гомдол, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Дэлгэрхаан” гэх газарт хадлангийн талбайгаас алдагдсан хадуурын аппаратыг түүний хүргэн ах П.Б авсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-12 Улсын дээд шүүхИргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөгч А-оос 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-187/, улмаар түүний Батжаргалын Аыг хутгалсан талаар өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд тусгажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-11 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Хангай найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн Ганаагийн мартаж орхисон Айфоне 12 про макс загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-03 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Ундрах нь өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэртээ саван үйлдвэрлэхээр болж иргэн Моломоос савангийн түүхий эдэд ордог “натрийн гидроксид” гэдэг бодисыг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн байна. Энэхүү “натрийн гидроксид /NaOH/” хэмээх химийн бодис нь “химийн хорт болон аюултай бодис”-д хамаардаг, хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж болох аюултай бодис юм.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !