-
2024-09-27 Шүүхийн академи
Шүүгдэгчид нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-25 Шүүхийн академи
Шүүгдэгч нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй хэр нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-23 Judilogy
Шүүгдэгч Э, Б, Б.Б, Г, В.Б, Б.Э, У (нэр бүхий 7 иргэн) нар нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг “Завгийн хэц” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр В.Б болон Б.Э нар нь Өмнгөговь аймаг руу буцсан бөгөөд мөн өдөр газрын гадаргуугаас доош 35.8 метрийн гүнд тэсэрч дэлбэрэх бодис ашиглан тэсэлгээ хийх явцад У (Налайхын уурхайд 10 жил тэсэлгээчин хийж байсан туршлагатай) амь насаа алджээ. Улмаар болсон үйл явдлын талаар иргэн Б.Э-ээс харилцаа холбооны хэрэгслээр Дундговь аймгийн цагдаагийн газарт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мэдэгджээ. Шүүгдэгч Э, Б, Б.Б, Г, В.Б, Б.Э нарыг бүлэглэн ЭХ-ийн 24.2 дүгээр зүйлийн 24.2.1-т заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан; харин шүүгдэгч Э, Б, Б.Б, Г нарыг хохирогч У-г амь насаа алдах үед хэргийн газарт байсан тул ЭХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 10.6.1-т заасан Бусдын амь насаг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-09-18 Judilogy
Хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байхдаа Шүүгдэгч нь хугацаат цэргийн алба хаагч Б-г “жагсаалаас хоцорсон, юм сурахгүй байна” гэх шалтгаанаар түүний шанаа хэсэгт гартаа барьсан байсан савхин бээлийгээр 2-3 удаа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогджээ.
дэлгэрэнгүй
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Хохирогч нь цэргийн ангид дөнгөж хуваарилагдаж ирсэн байсан бөгөөд байлдагч цол аваагүй, тангараг өргөөгүй тул цэргийн албан хаагч болоогүй, иймд Шүүгдэгчийн захирагдагч биш тул ЭХ-ийн 28.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй гэж маргав.
Хохирогчийн зүгээс Шүүгдэгчийн үйлдэлтэй холбоотой гомдол гаргаагүй (Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанаар) бөгөөд Хохирогч тус үйл явдлын дараа хөлдөө авсан өмнөх гэмтлээ эмчлүүлэхээр эмнэлэгт байх үедээ дур мэдэн эмнэлгийг орхин явсан үйлдэлтэй холбоотой хэргийг Шүүгдэгчид холбогдох хэргийн хамтаар шийдвэрлэжээ. Хохирогчийн цэргийн албыг дур мэдэн орхин явсан үйлдэлтэй холбоотой хэсгийг уг ХМХ-д тусгаагүй болно. -
2024-09-09 Judilogy
Шүүгдэгч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар хохирогчийн нүүр лүү нь өшиглөн, арматурын төмрөөр цохиж, олон тооны шарх, гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан, мөн үед дээрх хохирогчийг өмөөрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг өшиглөх, арматурын төмрөөр цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Мөн 2021 оны 6/10, 8/07, 8/10 болон 2022 оны 6/01-ний өдрүүдэд нийт 4 удаагийн үйлдлээр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Энэхүү Хэргийн мэдээллийн хуудас (“ХМХ”)-т шүүгчдэгчийн зүгээс хяналтын журмаар гаргасан гомдлын зөвхөн ЭХТА-ийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах дүгнэлтийг авч үзэв.
Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн цусанд 3.7, шээсэнд 4.8, ходоодны агуулагдахуунд 2.2 промиль спирт илэрснийг согтуурын хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон ба шүүгдэгчийн зүгээс хүч хэрэглэн халдах үед хохирогч нь ямар байдалтай байсан, эсэргүүцэл үзүүлсэн эсэх талаар гэрч, хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар цуглуулжээ.
дэлгэрэнгүй -
2024-09-03 Judilogy
Төрсөн ах, дүү А, Э нар нь “алдуул мал сураглах” зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн үед А аймгийн А сумын А гэх газарт Т-ын гэрт очиж, зөвшөөрөлгүйгээр гэрт нь нэвтэрчээ. Урьдын таарамжгүй явдлаас үүсэлтэй маргаанаар далимдуулан хэрүүл өдөж, хутга болон буу хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, ална хэмээн сүрдүүлжээ. Улмаар тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоосон Т-ын дүү Д руу Э нь “Тоз-8” загварын галт зэвсгээр буудаж, төрсөн ах Т-ийх нь дэргэд онц харгис хэрцгийгээр алсан, үүний дараа дууг дахин цэнэглэж, хохирогчийн ах Т-тай нь бууг булаацалдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2.1. Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан; 2.6. хоёр, түүнээс олон хүнийг алахыг завдсан, 13.6 дугаар зүйлийн 13.6.2.Бусдын орон байранд хууль бусаар хүч хэрэглэж нэвтрэн орсон; 20.16 дугаар зүйлийн 20.16.2.1. Олон нийтийн амгалан тайван байдлыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж алдагдуулсан; 2.4. бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-08-13 Judilogy
Шүүгдэгч Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 10 дугаар хорооллоос Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан Баянхошуу руу авч яван улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнх болон утсыг нь авч зугтсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-07-31 Judilogy
Шүүгдэгч О нь “У” цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “С” ХХК-ийн нягтлан бодогч А-г 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг” гэж шахаж 449,900 төгрөгийн өнгөт принтер авахуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан хахууль авсан, шүүгдэгч А нь “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч О-д 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.1, 22.5.1-т заасан нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
дэлгэрэнгүй -
2024-07-19 Шүүхийн академи
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг Өршөөлийн тухай хуулийг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх татгалзсан байна.
дэлгэрэнгүй -
2024-07-03 Judilogy2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө шүүгдэгч А нь хамтран амьдрагч Э болон бусад найзуудын хамт шинэ жил тэмдэглэхээр цугларчээ. Тус үйл явдлын явцад Э нь ширээн дээр байсан хундагатай шар айргийг А-н нүүр лүү цацсаны улмаас Э болон А нар маргалдаж эхэлжээ. Улмаар Э нь шүүгдэгч А-н гар луу цохисон тул дахиад цохих гэхээр нь А, Э-г түлхэж унагасны улмаас Э-ийн эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдөгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-06-11 JudilogyШүүгдэгч Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө С дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод хамтран амьдрагч Б-г эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэсэн зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар Б “Маргалдахаа зогсооё, унтаж амаръя” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, улмаар хохирогч Б сандлаар толгойндоо хүчтэй цохиулсны улмаас нас баржээ. Уг үйл явдлыг тэдний бага насны төрсөн хүү Э-н харсан байна. Шүүгдэгч Н нь өмнө нь 20 гаруй удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шалгагдаж байсан тул онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-24 Улсын дээд шүүхИргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-05 JudilogyШүүгдэгч Г нь 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр заалтын “ж”, мөн дүрмийн 3.7 дугаар заалтын “а” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б-н өмчлөлийн “Тоёото Приус” маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар 00 цаг 50 минутын үед согтууруулах ундаа хэрэглэснээ шалгуулахаас зайлсхийн цагдаагийн албан хаагчаас зугтаахдаа зам дээр 1 дүгээр эгнээнд цувран зогсож байсан машины багажнаас дугуй авч байсан А-г мөргөж, амь насыг нь хохироосон тул Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчиж, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2024-04-01 Шүүхийн академиШүүгдэгч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Тэрэлжийн шугуй гэх газар Тэрэлж голын хөвөөн дээр 19 нас 4 сар 13 хоногтой хохирогчийг 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр батлагдсан “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж уруу татаж согтууруулах ундааны зүйл уулгаж, орхисны улмаас хохирогч хүнд зэргийн согтолтод орж улмаар голын усанд живж, Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
“Залилах” гэмт хэргийг хөрөнгө завших гэмт хэрэг болон иргэний эрх зүйн гэрээний маргаанаас ялгах нь2024-03-20 JudilogyШүүгдэгч Т.Б нь “М” ХХК-д сантехникийн инженерээр ажиллаж байхдаа О.Ө-тэй хамтран 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр барилгын засварын ажилд шаардлагатай бохир усны даацын шугам хоолойн 80 метр труба, муфт, цавуу зэргийг 2,574,000 төгрөгөөр худалдан авсан мөртлөө үнийг өсгөж 14,854,000 төгрөгөөр “Б” ХХК-иас худалдан авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн, эдгээрийн зөрүү мөнгийг хувьдаа ашиглажээ (1). Тус үйлдлээс мөн тусдаа Т.Б нь ганцаараа “Б” ХХК-ийн нэрээр “П” ХХК-д авто гражийн барилгын металл дам нурууг бэлтгэн нийлүүлэх гэрээг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр уг компаний захирал Б-тэй байгуулж, гэрээний төлбөрт мөн оны 7 дугаар сарын 31, 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд тус тус 27,500,000 төгрөг, нийт 55,000,000 төгрөг авсан мөртлөө элдэв шалтаг заан уг гэрээний үүргээ биелүүлээгүй (2) тус 2 үйлдлийн улмаас бусдад нийт 70,540,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэг. Албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
4 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зөвхөн шинжилгээний байгууллагаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно
2025-03-31
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дамдиндорж Хулан
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Гочоогийн Банзрагч
2025-03-31 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-31 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна !