Мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийвэл саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тойм
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг баталгаажуулсан нь Монгол Улсын иргэний “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох …” үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, сонгуулийн дүн сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг тусгахад чиглэж байна.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан чөлөөтэй сонгох зарчим нь сонгогч нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих, эсхүл дэмжихгүй байх сонголтоо албадлага, дарамт, сүрдүүлэг, эсхүл гаднын зүй бус нөлөөлөлгүйгээр өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлын дагуу хийж, саналын хуудаст тэмдэглэх агуулгатай. Иймээс сонгогч нэр дэвшигч нараас сонгохдоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү санал тэмдэглэж болохгүй ч, хэнийг ч дэмжсэн санал өгөөгүй байх, мөн өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн тоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн байвал уг мандатын тооноос дутуу хэмжээгээр зөвхөн өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэх эрхтэй байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилснаар сонгогч өөрийн сонголтоо хүчингүйд тооцуулахгүйн тулд дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө санал нэмж тэмдэглэхээс өөр аргагүйд хүрэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлын болон тохирсон байх зарчмыг хангахгүй байх тул чөлөөтэй сонгох зарчмыг зөрчсөн байна. Нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох атлаа тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь хоорондоо зарчмын хувьд зөрчилтэй, сонгогчийг төөрөгдөлд оруулж болохоор байх тул эрх зүйн тодорхой байдал алдагдсан байна. Маргаан бүхий заалт нь сонгогч саналаа тэмдэглэхэд дэмжлэг үзүүлж сонгох эрхийг бүрэн утгаар эдлүүлэх зорилготой мэт боловч сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал өгөх сонголтыг үгүйсгэж, сонголтоо илэрхийлсэн саналыг нь үл тоолох, улмаар чөлөөтэй сонгох зарчмыг хамгийн бага хязгаарласан арга зам гэж үзэхээргүй байх тул зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурт нийцээгүй байна.
Сонгогч өөрийн дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө саналаа тэмдэглэхийг хуулиар албадаж байгаа нь тодорхой нэр дэвшигчийг дэмжихгүй гэсэн сонгогчийн итгэл үнэмшил, үзэл бодлыг үл хүндэтгэсэн байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг хөнджээ.
Тойрогт ногдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульчилсан нь аль ч нэр дэвшигчийн төлөө саналаа чөлөөтэй өгөх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг гажуудуулах үр дагавартай байна. Түүнчлэн сонгогч өөрийн дэмжсэн нэр дэвшигчийн төлөө өгсөн саналаа хүчинтэйд тооцуулахын тулд хуулийн албадлага дор дэмжээгүй нэр дэвшигчийн төлөө нэмж санал өгөхөөс аргагүйд хүргэж байгаа нь өөрийн санал буюу үзэл бодлыг эс баримтлахыг тулгаж байх тул үзэл бодолтой байх туйлын эрхийг хөндсөн байна. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үзэл бодолтой байх эрх болон 25 дугаар зүйлийн (b) хэсэгт заасан “… сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг …” үндэслэлгүйгээр хязгаарлаж, Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж …”, 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж заасантай харшилж байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
6 days ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийвэл саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-29
-
Гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтой
2025-04-28
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-04-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
ЖАРГАЛ ДӨЛГӨӨН
2025-04-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна !