Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ.”, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалтад “газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлогын 30 хувь.” гэсэн нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх маргааныг Цэц хянан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.
Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг тэнцвэр хяналттайгаар хуваарилсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тус тусын чиг үүргийг тэнцвэр, харилцан хяналттай, салангид хуваарилсан нь Үндсэн хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээ, хязгаар дотор (intra vires) чиг үүргээ хэрэгжүүлэх тухай Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой. Төрийн бодлогын зарим асуудал нь Үндсэн хуулиар онцгойлон хуваарилсан бодлогын асуудалд хамаарах тул зарим тохиолдолд үндсэн хуулийн маргааны шинжийг агуулдаггүй. Улсын Их Хурлын болон бусад эрх мэдлийн бүрэн эрхэд хадгалахаар хуваарилагдсан, Үндсэн хуулийн бичвэр, зарчим, үзэл баримтлалд уг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгох эрх зүйн шалгуур тусгагдаагүй, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй (ultra vires) зарим маргаан бүхий асуудлыг Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах улс төрийн бодлогын асуудал гэж үзнэ.
Байгалийн баялгийн үр өгөөжийн тодорхой хувийг орон нутагт хэрхэн ямар аргачлалаар хуваарилах, аль нэг орон нутаг, хүн амын хэсэг, үндэс угсаа, нас хүйсийн бүлгээр нь ялгаварлан хуваарилах тухай Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгээр зохицуулаагүй байна. Үр өгөөжийн дийлэнхийг ард иргэдэд хэрхэн хуваарилах нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогод хамаарах бөгөөд орон нутгийн хөгжлийн түвшин, нийтийн үйлчилгээний хүртээмж, хүн амын тоо, алслагдмал байдал, ядуурал, хөдөлмөр эрхлэлт, эдийн засагт учруулах үр нөлөө, үндэсний аюулгүй байдал зэргийг харгалзан шийдвэрлэх асуудал юм. Тиймээс байгалийн баялагтай бүс нутагт орлогын дийлэнх хувийг хуваарилах, орон нутгийн тодорхой үзүүлэлтэд суурилж хуваарилах, холимог байдлаар хуваарилах зэрэг олон аргачлалаас алийг нь сонгон хэрэглэх нь улс төрийн бодлогоос хамаарна.
Иймд маргаан бүхий хуулийн заалттай холбогдуулан үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд үндэслэл, удирдлага болгох зарчим, шалгуур Үндсэн хуульд тусгагдаагүй байх тул байгалийн баялгийн үр өгөөжийг орон нутагт хуваарилах асуудал нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх хэмжээнд хамаарах улс төрийн бодлогын асуудал гэж үзэхээр байна.
Иргэний мэдээлэлд дурдсан Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дэвсгэр дэх газрын тосны орд нь Улсын Их Хурлаас баталсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад ороогүй байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалыг орлохгүй бөгөөд тус магадлалыг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
1 day ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
1 day ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 week ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна !