Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 363 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2023-05-09 Шүүхийн академиТээврийн прокурорын газраас шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийжээ. Ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2023-05-08 Шүүхийн академиШүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух эцэг, эх дээрээ нөхөр хүүхдийн хамт очсон. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь шүүгдэгчийн эхтэй маргалдаж, биед нь халдсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн халдлагыг түр хугацаанд няцаасан байна. Үүний дараа хохирогч дахин маргаан үүсгэж, орон дээр унтаж байсан шүүгдэгчийн хүүхэд дээр суух үйлдэл хийх зуур шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар аяга шидсэн. Шүүгдэгчийн авч шидсэн аяга хохирогчийн хамрыг гэмтээсэн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2023-05-04 Шүүхийн академиНэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна.дэлгэрэнгүй
-
2023-05-01 Шүүхийн академиНэхэмжлэгч иргэн нь 2016.07.20-ны өдөр нөхрийн хамт орон сууцны зээл авсан ба банкны салбартай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Зээлдэгч буюу нэхэмжлэгчийн нөхөр 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй. Нэхэмжлэгч нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хариуцагч хуулийн этгээдийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул хариуцагч хуулийн этгээдээс даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан.дэлгэрэнгүй
-
2023-04-25 Шүүхийн академиНэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. 2. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-20 Шүүхийн академиШүүгдэгч хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохижээ. Шүүгдэгч хохирогчийн зүүн чамархайн хэсгээс цус тогтохгүйгээр гоожиж байгааг мэдэж байсан ба хохирогчийг бага бус хэмжээний согтолтын байдалтай байхад хаврын улиралд, шөнийн цагт өөрөөс нь айж зугтаалгахад хүргэж улмаар хохирогч гэрээс гарч зугтаж яваад осгож нас баржээ.дэлгэрэнгүй
-
2023-04-12 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Болд нь иргэн Болд-Эрдэнийг өөрийн эхнэр Туяатай хардан зодож, Тулгын гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Туяатай харилцсан мессеж, захидал зэргийг өөрийн гар утсанд зургийг нь дарж аван улмаар фэйсбүүкт “А” аймгийн нэгдсэн группт нийтэлсэн ба уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.дэлгэрэнгүй
-
2023-04-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан “арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ. Нэр бүхий 9 арилжааны банк уг шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдолдэлгэрэнгүй
-
2023-04-08 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхХан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд хянан хэлэлцэж дараах шийдвэрийг гаргажээ.дэлгэрэнгүй
-
2023-04-06 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхАймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар "... зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч "ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2023-04-06 Улсын дээд шүүхИргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж, Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Прокуророос М-ыг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-04 Улсын дээд шүүхАлбан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон Б, Э, Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, тэднийг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн, ингэхдээ “анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтуудад дүгнэлт хийхгүй орхигдуулсан” гэж үзсэн хэдий ч “Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах хууль зүйн боломжгүй болсон” гэж дүгнэжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч А, Б нар хариуцагч О ХХК-д холбогдуулан зуучлалын хөлснөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал “нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхАймгийн Иргэдийн Хурлын тогтоолоор орон нутгийн өмчит Х хуулийн этгээдийг Ө сумын Иргэдийн хурлын мэдэлд шилжүүлсэн байна. Гэвч хэсэг хугацааны дараа дээрх шийдвэрээ хүчингүй болгож, буцаагаад өөрийн өмчлөлд шилжүүлсэн тогтоол гаргажээ.Сум энэхүү тогтоолыг эс зөвшөөрч, "нэгэнт манай сумын өмчлөлд уг хуулийн этгээдийг шилжүүлсэн учир үүнийгээ өөрчлөх эрхгүй” гэж маргаж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !