Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-02-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгчийн зүгээс ... хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаарх өргөдлөө зохих хугацаанд гаргасан, цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байхад тушаалыг буруу гаргасан,  төрийн албанаас түр чөлөөлөх ёстой байтал бүр мөсөн чөлөөлсөн ... гэх зэрэг агуулгаар маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-02-09 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Төрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-08 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Ариунаа шүүхэд хандаж “Т” компаниас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүр /согтууруулах ундаа худалдах/-ийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн зарын дагуу “Т” компанитай гэрээ байгуулан, 50 хувийн урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч “Т” компани тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй” гэжээ. Хариуцагч “Т” компаниас “нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй, иргэн Нараа компанийн тамгыг ашиглан гэрээ байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-02-05 Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас “Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх” журмын дагуу иргэн Т-г албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргасан, иргэн Т үүнийг эс зөвшөөрч “... албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй, 9 настай охиныг харж хандах хүн байхгүй ...” гэж маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-02-02 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх
    Нийслэлийн прокурорын газраас нийтийн албан тушаалтан Х.Уранбаяр, С.Саруул нар бүлэглэн болон дангаараа үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, А.Хатансайхан, Х.Уранбаяр, С.Саруул нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, иргэн Г.Доржсүрэн, Б.Уянга, И.Баттамир, Ц.Сүглэгмаа, М.Лундаажанцан, Д.Насанбат, Б.Баярбат, Г.Амгаланбат, Б.Гансүх, Ч.Батхүү, Э.Отгон-Эрдэнэ, Э.Эрхбаяр, Б.Мягмаржав нар өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-31 Улсын дээд шүүх
    Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ц, гэрч Т, С, шүүгдэгч Э нарын мэдүүлгээр Ц-ийн хаваржаандаа орхиод нүүсэн хар халзан зүсмийн үхэр нь эхлээд гэрч С-ын, дараа нь Э-ийн үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.  Иргэн Э нь өөрийнх нь сүрэгт нийлсэн Ц-ийн хар халзан зүсмийн сувай үнээг махлан борлуулж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос Э-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Н ХХК нь ТӨХ, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө буюу кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээслэн одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллуулдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул Тахилт толгойд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор манай байгууллагад /Coffee Shop/ кофе шопын зориулалттай талбайг шинэ Олон улсын нисэх онгоцны буудалд үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж Олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх гэрээ-г шинэ ОУ-ын нисэх онгоцны буудал ашиглалтанд орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    А нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-26 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Гэрэлээс иргэн Тулгад холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг” гаргуулах нэхэмжлэл гаргасныг Тулга эс зөвшөөрч, “охин Энэрэлийн одоо байгаа асрамжийг өөрчлүүлэх”-ээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Гэрэл, Тулга нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр охин Энэрэл төрсөн бөгөөд тэд зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Энэрэл нь эхийн асрамжид амьдарч байгаа нөхцөл тогтоогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь “Х” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн барилгыг шинээр барих зориулалтаар 1238 м.кв газарт, 577 м.кв барилгажих талбайд олгогджээ. Нэхэмжлэгч нараас архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтээ “... тухайн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу төлөвлөгдсөн эмнэлгийн барилга нь хажуугийн орон сууцны байртай хэт ойрхон баригдаж байгаа, энэ нь барилгын норм дүрэмд заасан байр хоорондын зайг зөрчсөн, оршин суугчид хэмжиж үзэхэд зай нь 5 метр хүрэхгүй байсан, манай байрны 72 айлын 200 гаруй оршин суугч иргэд ногоон байгууламж, хүүхдийн талбай, салхилах газар байхгүй болж хохирч байгаа ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-17 Шүүхийн академи
     Нэхэмжлэгч нараас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Д-д холбогдох хэсэг, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолын Х.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-14 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Доржийн охин буюу нэхэмжлэгчийн ээж Дулмаа нь цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж байх хугацаандаа нас барсан тул түүний хүү буюу хэлмэгдэгчийн зээ хүү цагаатгалын нөхөх олговорт 40,000,000 төгрөг авах эрхтэй гэж нэхэмжлэл гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2023-01-12 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн “А” нь сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо тухайн албан тушаалд тавигдах “дээд боловсролтой байх“ гэх шаардлагад нийцүүлэхийн тулд хуурамч бакалаврын дипломыг ашиглаж, хууль бус цалин хөлс авч, төрд 25,070,108 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хуульд хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор заасан ба Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас иргэн “А”-г уг гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-12 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Д.Цоггэрэл шүүхэд хандан  өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшиж байсан “Талст молор” ХХК-ийн хувьцааны 95 хувийн хувьцааг “Бэлэглэлийн гэрээ”-ээр Б.Мөнхтөрд шилжүүлсэн байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуурамч “Худалдах-худалдан авах гэрээ”-г үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчдийн дүрэмд өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийг хийсэн гэж маргаж, холбогдох улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-11 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Норов нь 2021 оны 6 дугаар сард Беканекс.ком /Becanex.com/ гэх цахим хуудаснаас 1961 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах эмийн тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох каннабидолын агууламж бүхий бүтээгдэхүүн “Беканекс СиБиДи” /Becanex CBD oil/  ойл гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шилтэй 6 ширхэг зүйл, “Беканекс Си Би Ди ойл” /Becanex CBD oil/ гэсэн бичиглэл бүхий хүрэн бор өнгийн 12 шилтэй шингэн зүйл, “Беканекс Си Би Ди балм” /Becanex CBD balm/ гэсэн бичиглэл бүхий төмөр бөөрөнхий сав бүхий гавар мэт зүйл 3 ширхэг зэргийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас захиалж улмаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улс хоорондын шуудан илгээмжийн газрын Монгол шуудан дахь гаалийн хяналтын бүсэд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр I-2723 манифест дугаартай CS731273992DE тодорхойлолттойгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ. 
    дэлгэрэнгүй