Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 363 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2022-11-23 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, гэрчилгээг олгож, газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоонд гарсан зардал, хохирол … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-11-21 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх“Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна. “Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.дэлгэрэнгүй
-
2022-11-17 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх“Мэргэн” ХХК иргэн Хангайгаас түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч Хангай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус, иймд 8,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-16 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхҮндэсний аудитын газрын аудитор Нямаас “А” төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан “ … 10 сая төгрөгийн зардлаар Нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг бусдаар хийлгэсэн атлаа үүнийгээ мөрдөөгүй нь … Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “зохицох зарчим”-д нийцээгүй” гэх үндэслэлээр “… 10 сая төгрөгийн үр ашиггүй зардал гаргасныг төсөвт буцаан төлүүлэх”-ээр акт тогтоосон, “А” ТӨХК-иас уг актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-14 Легал датаИргэн Ю.Б-ийн цагдаагийн байгууллагад өгсөн дуудлага, гомдол, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, “Дэлгэрхаан” гэх газарт хадлангийн талбайгаас алдагдсан хадуурын аппаратыг түүний хүргэн ах П.Б авсан болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-12 Улсын дээд шүүхИргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөгч А-оос 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-187/, улмаар түүний Батжаргалын Аыг хутгалсан талаар өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд тусгажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-11 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Хангай найзуудтайгаа зоогийн газарт үйлчлүүлж байгаад тамхины өрөөнд иргэн Ганаагийн мартаж орхисон Айфоне 12 про макс загварын гар утсыг олж аваад, хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр өөртөө үлдээж, утсыг бусдад худалдан борлуулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-11 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхСумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь ажилтан “Чимгээд сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг Чимгээ эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийг хүчингүй болгожээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Болд Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-09 Легал датаНэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн албаны зөвлөлөөс албан тушаалтан Амарт холбогдуулан “хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохиролд ...төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЖолооч Г нь өөрийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед автомашины бүхээг дотор байсан эд зүйлд гэнэт гал гарч, хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд автомашин шатах үед түүнтэй ойролцоо зогсож байсан 4 автомашинд галын халалтаас үүдсэн гадна эд ангийн гэмтэл, хохирол учирчээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !