Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 363 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2022-11-03 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Эрдэнээс “ … “Х” Банкны эрх хүлээн авагчаар ажилладаг намайг тус Банкны эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “Х” Банкны охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэж байгаа нь үндэслэлгүй, эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд буюу “Х” банк байх боломжтой, харин “Х” банкны хувьд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилогдсон банк тул түүнд эцсийн өмчлөгч байх боломжгүй” гэх зэрэг үндэслэлээр “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь иргэн байхаар хуульд заасан тул дээрх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-03 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхМҮИС-иас “… энэ мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараагдснаар МҮИС-ийн нэр хүндийг гутаасан” гэж, Боловсрол, шинжлэх ухааны яаманд холбогдуулан “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйх, мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, яамнаас уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “ … Үндэсний гэх статустай их сургууль нь төрийн өмчийн сургууль байх ёстой, МУИС, МҮИС гэх нэрийн давхардал нь гадаад харилцаанд болон хэрэглэгчдийг төөрөгдүүлж байсан, МУИС, МҮИС товчлол нь бичвэр болон дуудлагын төсөөтэй, латин галигт “МUIS” гэж ижил бичигддэг” гэх зэргээр маргав.дэлгэрэнгүй
-
2022-11-03 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Ундрах нь өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор гэртээ саван үйлдвэрлэхээр болж иргэн Моломоос савангийн түүхий эдэд ордог “натрийн гидроксид” гэдэг бодисыг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн байна. Энэхүү “натрийн гидроксид /NaOH/” хэмээх химийн бодис нь “химийн хорт болон аюултай бодис”-д хамаардаг, хүн, амьтан амьсгалах, залгих, арьсанд хүрвэл гэмтээж, үхэлд хүргэж болох аюултай бодис юм.дэлгэрэнгүй
-
2022-11-01 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Наран нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн хүүхэд болох 2 нас 1 сартай Одыг Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байх түргэн үйлчилгээний цэг дотор орхисон, прокуророос Нарангийн уг үйлдлийг “хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-02 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Дулмаа нь нурууны өвчнийг энергиэр эмчлэх, аура засал хийх нэрээр Оюуны биеийг нүцгэлэн, өрөөний голд зогсоож, цагаан хар өнгийн нойлын утсаар биеийг нь ороож, архинд арц холин рашаан болгож бие рүү нь цацах, 4 талд нь лаа асаан байрлуулах зэргээр зан үйл хийх үед асаасан байсан лаа унаж гал гарсны улмаас иргэн Оюуны биеийн гадаргуу 50-59 хувь нь түлэгдэж, эрүүл мэндэд 3 дугаар зэргийн түлэгдэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирч, зохих эмчилгээг цаг алдалгүй хийсэн боловч амь нас нь хохирсон байна.дэлгэрэнгүй
-
2022-10-31 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхНасанд хүрсэн этгээд болох Болд хэн болохоо нууцалсан фейсбүүк хаягаас 11 настай хохирогч Солонготой фейсбүүкээр танилцаж, хохирогчийг хэдэн настай, хаана сурдаг, хичээл нь хэдэн цагаас тардаг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь олж авчээ.дэлгэрэнгүй
-
2022-10-24 Улсын дээд шүүхИргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхДотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар сонсогч Амарыг тус сургуулиас хассан, уг шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Амар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар сонсогч Амар нь Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд суралцаж байхдаа олон нийтийн сүлжээнд, өөрийн фэйсбүүк хуудсанд сонсогчийн дүрэм хувцас бүхий өөрийн зурагтайгаар садар самуун, хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн, бусдыг доромжилсон үг хэллэг бүхий зурагт хуудас, постыг удаа дараа байршуулсан нь тогтоогдов.дэлгэрэнгүй
-
2022-10-20 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхӨмгөөлөгч Батаас Монголын Өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс “.. уг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх маргаан байна” гэх үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Өмгөөлөгч Бат уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хянаад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, Батын гомдлыг хангахгүй орхивдэлгэрэнгүй
-
2022-10-19 Шүүхийн академиНэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-10-19 Улсын дээд шүүхБ-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Анхан болон давж заалдах шатны шүүх Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-14 Улсын дээд шүүхИргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-14 Улсын дээд шүүхАшигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг “АК” ХХК-иар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ. Татварын улсын байцаагч нар “ИГЦ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг “ИГЦ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.дэлгэрэнгүй
“ИГЦ” ХХК-иас уг актыг эс зөвшөөрч, “... “ИГЦ” ХХК нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ. -
2022-10-11 Легал датаХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанын үеэр хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгч ийнхүү нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй байдлыг хариуцагч тал шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлээ байвал” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.дэлгэрэнгүй
Шүүхээс “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй байна. -
2022-10-12 Улсын дээд шүүхУлсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор халдварын голомт бүхий гадаад улс орнуудаас захиалгат нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгож сунгасан”, мөн тус комиссын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаар хурлаас “Шинэ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор гадаад улс орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг нийтэд нь 21 хоног болгож сунгасан” байна. Иргэн Б.Баялагмаагаас “... Улсын онцгой комисс нь журам батлахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн” гэх агуулгаар дээрхшийдвэрүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс хохирол (тусгаарлах байрны 21 хоногийн төлбөр)учирсан хэмээн хохирлыг нөхөн төлөхийг даалгуулахаар маргажээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !