Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 363 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2022-10-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхОюуны өмчийн газар нь “Mongolian National University” болон “MNU” гэсэн барааны тэмдгүүдийг эзэмших эрхийг Монгол Улсын Их Сургуулийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон, уг бүртгэл, гэрчилгээг “илт хууль бус” гэж “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ шүүхэд маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-09 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Энх нь газар эзэмших эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байршилд газар олгогдсон, түүнчлэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар газар эзэмших эрх үүсээгүй байх тул иргэн Энхийн газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлгүй гэж шүүх үзжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-13 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхАмар нь хамтран амьдрагч Б-ээс тусдаа амьдрах болсноос хойш түүний ажлын газрын болон өөрийнх нь утас руу байнга залгах, Б-г болон эх, хүүг нь “ална”, “гэрийг шатаана” гэх зэргээр мессеж бичих, гэрт нь болон ажлын газарт нь байнга очих, дагах, байгууллагын удирдлагад нь гомдол гаргах, хэрүүл маргаан хийх зэргээр удаан хугацаанд сэтгэл санааны дарамт үзүүлж шаналган, нэр хүндийг гутааж, заналхийлж, айлган сүрдүүлсний улмаас Б сэтгэл санааны гүн хямрал дарамтад орж, гэрээслэл бичиж 16 давхраас үсэрч амиа хорлосон байна.дэлгэрэнгүй
-
2022-10-13 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох Ганаад дахин 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Эмч Ганаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өвчтөнөөс 2 удаагийн үйлдлээр нийт 800.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2022-10-10 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхИргэн Ивээлийг Говь-Алтай аймгийн Цээл суманд Алтайн хойлог шувуу агнаж, улмаар Улаанбаатар хот руу тээвэрлэн, Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-11 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“И” компани нь Банкнаас 60,0 сая төгрөгийг зээлж, уг зээлийн барьцаанд иргэн Оюун орон сууцаа тавьжээ. “И” компани зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас Банк шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан, “И” компаниас 59,0 сая төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан боловч “И” компани уг төлбөрийг төлөөгүй байна. Банк дахин шүүхэд хандаж, “И” ХХК-ийн зээлийн барьцаанд тавьсан иргэн Оюуны орон сууцаар зээлийн төлбөрийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан, иргэн Оюун нь “… зээлийн мөнгөнөөс аваагүй, захиран зарцуулахад оролцоогүй”, “… “И” компаниас зээлийн төлбөрийг гаргуулж Банкинд олгуулах шүүхийн шийдвэр гарсан” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-10 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Тулга өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөгийг зээлээд өөрийн найз Сүхээд 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ. Сүхээ нь Тулгыг зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна. ББСБ шүүхэд хандаж Тулгаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан Тулгын байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан. Тулга нь “… зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг Сүхээ авсан тул төлбөрийг хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээдэлгэрэнгүй
-
2022-10-07 Улсын дээд шүүхХарилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг “...сонгон шалгаруулалтаар олгох…” гэж заажээ. Нэхэмжлэгч “Ондо” ХХК-аас “…үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хэм, хэмжээг тогтоосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон. Хуульд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргаагүй (тухайлбал, нэг этгээд өргөдөл гаргасан) тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр олгох зохицуулалттай...” гэх үндэслэлээр журмын дээрх заалтыг хүчингүй болгуулахаар маргасан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-06 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Т.Ганболдоос “...миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь“ гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргасан, уг гомдлоор хяналт шалгалтын ажиллагаа явагдаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтээр “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтооогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2022-10-09 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Моломын өмчлөлийн байр нь “Т” СӨХ-нд харьяалагддаг, тэрээр 25 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна. “Т” СӨХ нь шүүхэд хандаж, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 800,000 төгрөгийг сууц өмчлөгч Моломоос гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Молом нь нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэж маргахгүй ба харин “Т” СӨХ-ны үйл ажиллагаанаас болж хохирол амссан тул түүний нэхэмжилсэн төлбөрөөс хасуулах хүсэлтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-09 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Шинээ нь мөнгө өсгөх зорилгоор фэйсбүүкийн “Wiselling” сүлжээнд элсэхээр иргэн Уламбаяртай урьдчилан тохиролцож, энэ зорилгоор иргэн Сэлэнгийн дансанд 9,4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч Wiselling.com сайт хаагджээ. Иргэн Шинээ нь 9,4 сая төгрөгөө Сэлэнгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “… “Wiselling” сүлжээнд элсээгүй” гэж, хариуцагч Сэлэнгэ нь “ …би Уламбаяртай хамтран “Wiselling” сүлжээнд нэгдсэн, Уламбаярын даалгаснаар нэхэмжлэгч Шинээгийн надад шилжүүлсэн 9,4 сая төгрөг нь Уламбаярын надад өгөх ёстой өрөнд шилжүүлсэн мөнгө” гэж маргав.дэлгэрэнгүй
-
2022-10-07 Улсын дээд шүүхИргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.дэлгэрэнгүй
-
2022-10-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх“Мандах” ХХК нь иргэн Ган-Одтой гэрээ байгуулж, ачаа тээвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ. Иргэн Ган-Од шүүхэд хандаж ажлын хөлсөө нэхэмжлэхэд хариуцагч “Мандах” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ган-Одтой байгуулсан гэрээнд компанийн гүйцэтгэх захирал бус компанийн менежер болох Энх гарын үсэг зурсан тул уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-04 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхЗахиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр “Д” ХХК-ийн “согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Захирагчийн ажлын албаны даргын тушаалыг “илт хууль бус акт болох”-ыг тогтоож, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.дэлгэрэнгүй
“Д” ХХК нь Захирагчийн ажлын албаны даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлоо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !