Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 363 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2023-01-10 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхНарангийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дууссан, ажил хийж мөнгө олох, эрүүл мэндийн шалтгаан гарсан зэрэг бусад шаардлагаар харах хүнгүй болсон тул хүүхдүүдийг асран хамгаалуулахаар 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн эцэг Зэлэмд гэрт нь аваачиж, хүлээлгэн өгчээ. Гэтэл эцэг Зэлэм нь Сод, Норов нарын төрсөн эцэг мөн атлаа хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж 3 настай Сод, 1 ой гарантай Норов нарыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “GGGG” товерын дугаар давхарт орхиж явсан байна.дэлгэрэнгүй
-
2023-01-06 Улсын дээд шүүхЭрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Чимгээ нь хариуцагч Батад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Чимгээ нь бага насны хүүхдүүдийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд эцгээр нь тэжээн тэтгүүлэх урьдчилсан арга хэмжээ авхуулахыг хүссэн.дэлгэрэнгүй
-
2023-01-05 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Д болон Г нар 2019 оны 07 сарын 05-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр Г нь Д-д 5.250.000 төгрөгийн төлбөр төлөх, төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг Г-с гаргуулахаар харилцан тохиролцож, уг тохиролцоогоо нотариатаар гэрчлүүлжээ. Талууд төлбөрийн талаар “үл маргах”-аар тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн бол нотариат төлбөр авагчийн хүсэлтээр “Мэдэгдэх хуудас” үйлдэж төлбөр төлөгчид хүргүүлэхээр хуульд заасан байна.дэлгэрэнгүй
-
2023-01-04 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Болд нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1847.5 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2023-01-03 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Нямсүрэн нь өөрийн хувь эзэмшдэг “П” ХХК-аар Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-тай бараа нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу “О” ХХК-иас 1030 ширхэг буюу 20,6 хайрцаг төмөр боолт авахаар тохиролцсон боловч программын алдаанаас болж 1 ширхэг нь 2844 төгрөгийн үнэтэй төмөр боолтны үнийг 1 хайрцаг / 142200 төгрөг /төмөр боолтны үнээр тооцсон “П” ХХК-ийн нэхэмжлэлийн дагуу “О” ХХК нь “П” ХХК-ийн эзэмшлийн дансанд 169.623.905 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг гүйлгээг алдаатай гэдгийг “П” ХХК нь мэдсээр байж илүү шилжүүлсэн 157.827.780 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.дэлгэрэнгүй
-
2023-01-02 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх“Н” нь өөрийн найз бүсгүйгээ түүний өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгслээс нь гар руу нь цохих зэргээр хүч хэрэглэн чирч буулган тээврийн хэрэгсэл болон гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 10.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос “Н”-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-01-02 Улсын дээд шүүх“Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-29 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн О нь согтуурсан үедээ К-г хүчиндэхийг завдаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан, түүнийг зогсоох гэж оролдсон иргэн Л-н биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх иргэн О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ. Шүүгдэгч О нь “...би иргэн К-г хүчиндэхийг завдаагүй ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүхээс хянах явцад, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А, Х, С нар томилогдсон байхад өөр шүүгч нар шүүх хуралдаанд орж хэргийг шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.дэлгэрэнгүй
-
2022-12-26 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхБаянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/127 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр “...18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан, цэцэрлэгийн эрхлэгч Б.Цолмонхүү нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй” зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны Б/312 дугаар захирамжаар цэцэрлэгчийн эрхлэгч Б.Цолмонхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-24 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Ц.А, С.Э нар нь Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох шалгалтад оролцохоор холбогдох дүрэм журамд заасны дагуу материалаа бүрдүүлэн өгч, шалгалтад оролцох эрх олгогдсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2/4505 дугаар албан бичгээр ирүүлсэн цар тахалтай холбоотойгоор шалгалтыг “зайн хэлбэрээр зохион байгуулах” чиглэл ирүүлсэн бөгөөд Монголын хүүхдийн анагаахын академиас шалгалтыг зохион байгуулахдаа тайлан хамгаалалт явуулахгүйгээр, нууц санал хураалтаар цахимаар зохион байгуулж, Ц.А, С.Э нар шалгалтад тэнцээгүй байна.дэлгэрэнгүй
-
2022-12-23 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-17 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхХэрэгт авагдсан баримтаар, иргэн Баяр нь гэр бүл салсны дараа 5 настай өөрийн хүү Болдыг хэд хоног харахаар болж, гэртээ авчирсан өдрөө дэлгүүрээс хүүдээ амттан, өөртөө согтууруулах ундаа авч хэрэглэсэн байна. Хүүг унтах гэхэд нь “чи надад хайртай юу” гэж олон дараа шалгааснаас хүү залхаж “хайргүй, та миний аав биш” гэжээ. Тухайн цаг хугацаанд гэртээ амарч байсан иргэн Гэрэл жаахан хүүхэд уйлах, “ааваа битгий, яая” гэх чимээ сонсоод тагтаараа харахад доод айлын тагтнаас бага насны хүүхдээ бүтэн биеэр нь гарган доош унжуулж хөлнөөс нь барьсан Баярыг харжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-16 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Х” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, “Х” ХХК-ийн төлөөлөгчөөс “... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзээгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг зохих этгээдэд хүргүүлээгүй, ... миний нөхөр буюу тус компанийн гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаанд өвчний улмаас нас барсан, захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад энэ талаар мэдсэн, тус компанийг өвлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийг төлөөлөх эрхтэй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой болсноор төлбөрийг төлсөн” гэж тайлбарлан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-15 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Ундрах газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч нийслэлийн Засаг дарга түүний гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүх “... гомдлыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь буруу” гэх агуулгаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !