Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Улсын дээд шүүх
51 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-09-27 Улсын дээд шүүх“Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-09-05 Улсын дээд шүүхКоронавируст халдварын цар тахлын улмаас авто болон төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан үед БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хотын чиглэлд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэхдээ үнийн хөөрөгдөл үүсгэж, 2 сая төгрөгийн тээврийн хөлсийг 26 сая хүртэл өсгөж, хэрэглэгчийг хохироосон гэж, ШӨХТГ-аас тээврийн жолооч Р.Б-г 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25 сая төгрөгийг хураах шийтгэл оногдуулсныг шүүх зөв гэж үзлээ.дэлгэрэнгүй
-
2022-07-07 Улсын дээд шүүхИргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.дэлгэрэнгүй
-
2022-07-25 Улсын дээд шүүхИргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2022-07-20 Улсын дээд шүүхИргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ.дэлгэрэнгүй
-
2022-07-07 Улсын дээд шүүхУлсын хоёрдугаар төв эмнэлгээс зарласан “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл худалдан авах нээлттэй тендер”-т “ЧТ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор тендерийн Үнэлгээний хороо шийдвэрлэсэн, үүний дагуу компани болон тус эмнэлгийн хооронд “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх” тендерийн гэрээ байгуулагдаж, “ЧТ” ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.Тус тендерт оролцсон “СУ” ХХК уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалт бүхэлдээ хууль бус болсон, тендерийн гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
18 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !