Тусгай зөвшөөрөл гаргаж өгөх, авах агуулгаар хийсэн хэлцэл хууль бус болно
Шийдвэрийн дугаар: 2022.09.30, 181/ШШ2022/02171
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2022.12.14, шийдвэр-тойм-8
Иргэн Ариунаа шүүхэд хандаж “Т” компаниас 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ … өөрийн ажиллуулдаг хүнсний дэлгүүрийг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас 8 нэрийн хүнсний дэлгүүр /согтууруулах ундаа худалдах/-ийн тусгай зөвшөөрөл авах материал бүрдүүлж, тусгай зөвшөөрөл авч өгнө гэсэн зарын дагуу “Т” компанитай гэрээ байгуулан, 50 хувийн урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч “Т” компани тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй” гэжээ.
Хариуцагч “Т” компаниас “нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөгийг аваагүй, иргэн Нараа компанийн тамгыг ашиглан гэрээ байгуулж, мөнгийг өөрийн дансаар авсан тул манай компани хариуцахгүй” гэж маргасан байна.
Шүүх уг хэрэгт хамтран хариуцагчаар иргэн Нарааг татсан бөгөөд тэрээр “ … “Т” компанийн захирлаас өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээ байгуулсан, захирал намайг өөрийнхөө дансаар мөнгийг авчих гэсний дагуу 4,000,000 төгрөгийг өөрийн дансаараа авсан. “Т” компани мөнгийг зарцуулсан тул би хариуцахгүй” гэж шүүхэд мэдүүлэв.
Нэхэмжлэгч Ариунаа нь “Т” компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн байна.
Учир нь, хуульд заасан тодорхой шалгуур, шаардлага хангасан байдлыг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгодог байтал тусгай зөвшөөрөлтэй болохыг хүссэн иргэний хэрэгцээ шаардлагыг ашиглан “Т” компани хэлцэл байгуулах замаар ашиг олж байгаа нь хуульд нийцэхгүй, ийм тохиролцоог хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуульд зааснаар, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, хэрэгт авагдсан баримтаар, Нараа нь “Т” компанийг төлөөлөн гэрээ байгуулсан, 4,000,000 төгрөгийг “Т” компани Нараагийн дансаар дамжуулан авч, захиран зарцуулсан болох нь тогтоогдсон тул шүүх хариуцагч “Т” компаниас 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ариунаад олгож, хариуцагч Нараад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүх, шүүгч Ц.Амармэнд
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 days ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
3 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !