Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд өртөж, өөрөө гэмтсэнийг “үйлдвэрлэлийн осол” биш гэж үзэв
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0008
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 02 сарын 06 өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна.
Нэхэмжлэгч байгууллагын Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гурван тусдаа актаар зам тээврийн осол гаргасан ажилтан болон түүнтэй хамт зорчиж явсан 2 ажилтанд тус тус “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” үйлдэж, дээрх ослыг “үйлдвэрлэлийн осол”-д бүртгэж, ослын “хүнд” зэрэгт хамааруулжээ.
Нэхэмжлэгчээс “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн гуравдагч этгээд нарт холбогдох “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хууль (2015 он)-ийн 47 дугаар зүйлийн 47.1.52, 47.1.63, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль (2008 он)-ийн 21 дүгээр зүйлийн 21.1.84, 29 дүгээр зүйлийн 29.25, 29.36, 29.4.17 -д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
2. Хариуцагч нар нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм8 (2015 он)-ийн 1.99, 2.210 -т тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй; машинд зорчиж явсан 2 ажилтан нь тухайн байгууллагын томилолтоор байгууллагын унаанд зорчиж явсан зорчигч, өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаагүй, тул дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” акт биш гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.
3. Хяналтын шатны шүүхээс “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2 дахь зохицуулалт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, өөрөө гэмтсэн ажилтанд хамааралтай, харин уг автомашинд зорчиж явсан бөгөөд ослын улмаас гэмтэж бэртсэн 2 ажилтанд хамааралгүй гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчилж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд дараах байдлаар тайлбарласан байна.
4. Зам тээврийн осол гаргасан ажилтан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас осолд орсон нь баримтаар нотлогдсон байхад Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн” талаар актад тусгай тэмдэглэл үйлдэлгүй, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тус актыг хянах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу актыг шууд баталгаажуулж гарын үсэг зурсан нь “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарч байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд өртөж, өөрөө гэмтсэнийг “үйлдвэрлэлийн осол” гэж үзэхгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “ ... үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж заасан.11
6. Харин осолдсон машинд зорчиж явсан 2 ажилтны хувьд нэхэмжлэгч байгууллагын захирлаас ажлын томилолт авч, Төв аймгийн Борнуур суманд ажиллаад буцах замдаа осолд орсон. Зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн буруугаас онхолдож осолдсон нь тогтоогдсон байх тул зорчигч нарыг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн гэж үзэхгүй, тэдний “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” үйл баримт нь “өөрсдийн буруугаас болж осолд өртсөн” гэж үзэх үндэслэл болохгүй буюу үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоогүй тул тус 2 ажилтны хувьд уг осол нь “үйлдвэрлэлийн осол”-д хамаарна.
7. Иймд зам тээврийн осол гаргасан ажилтантай холбоотой Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус гэж үзэж, харин машинд зорчиж явсан 2 ажилтантай холбоотой актыг эрх зүйн үндэслэлтэй гэж үзжээ.
--- оОо ---
2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.5.хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”
3. ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.6.захиргааны ”
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 “Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.1.8. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах;”
5. ХАБЭАтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.”
6. ХАБЭАтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3 “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана.”
7. ХАБЭАтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.4 “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”
8. Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор батлагдсан.
9. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9 “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.”
10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ.”
11. Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай тогтоол, “Хянавал” хэсгийн 17.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 days ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
3 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !