Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэх нь гэмт хэрэг мөн
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 560
Шүүхийн шийдвэрийн огноо: 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч Д нь Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг Сайншанд сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны ... тоотод түлхүүр тааруулан нэвтэрч орон улмаар уг дотуур байранд амьдардаг хүүхдүүдийг дуудан утсаараа бичлэг хийн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д-г Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох”2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
2. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад Д хүний халдашгүй чөлөөтэй байх жам ёсны эрхээс үүдэлтэй хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох Монгол Улсын соёрхон баталсан Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйлд заасан “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлд “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь заалтад “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй, Иргэний …орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасныг тус тус зөрчиж, хохирогч Э- гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг орон байранд хууль бусаар нэвтрэн орж, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогджээ. (12)
3. Д-ийн “зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрснийг, мөн байранд хүүхдүүдийг дуудахдаа гар утсаараа бичлэг хийж байсан зэрэг нөхцөл байдлыг “дур зоргоороо аашилсан” буюу Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дураараа авирласан” шинжийг бүрэн илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй (13) гэж дүгнэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
4. Шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгчийн холбогдсон хэрэг тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангахгүй байна. Шүүгдэгч нь дураараа авирласан гэдэг нь тогтоогдоогүй. Тухайн гэмт хэргийг хүсч үйлдээгүй, сэдэлт зорилго нь тогтоогдохгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт3 заасны дагуу уг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хяналтын шатны шүүхээс “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.(16)
6. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг эзгүй үед түүний амьдарч буй байранд нэвтрэн орсон шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ (17) хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
---ооООоо---
1 Шүүхийн шийдвэрийн бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
3 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
16 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !