Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Шүүхийн академи
95 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-09-04 Шүүхийн академиШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргагч компанийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч компани нь “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-09-01 Шүүхийн академиШүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд тухайн үйлдлийн дараа хохирогч нь Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас баржээ.дэлгэрэнгүй
-
2023-05-22 Шүүхийн академиНэхэмжлэгч хуулийн этгээд нь 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний үндсэн дээр гэрээт талбайд газрын тос хайх, хамгаалах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, газрын тос олборлолт, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үндэсний аудитын газар, Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторууд нэхэмжлэгчийн 2014 оны хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон өртөг нөхөгдөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо хуваарилалтад нийцлийн аудитыг гүйцэтгэж, “... гэрээлэгч тооцооллыг зөрүүтэй тайлагнаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос дутуу төвлөрүүлсэн” хэмээн нөхөн төвлөрүүлэхээр албан шаардлага хүргүүлж, улмаар Ерөнхий аудиторын тушаалаар баталгаажуулсан байна.дэлгэрэнгүй
-
2023-05-20 Шүүхийн академиШүүгдэгч Ш.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “G R” нэртэй цэнгээний газрын нээлтийн үеэр үйлчлүүлэгчдийн дунд олон төрлийн архи, согтууруулах ундааг хольж уух, уух бүрд мөнгө, валют хожих болзолтой тэмцээн зохион байгуулж, улмаар хохирогч Э.Ө уг тэмцээнд оролцох санал гаргаж их хэмжээний буюу 7 төрлийн 2 литр согтууруулах ундаа, 1 төрлийн 250 мл энергийн ундааг 3 минутын дотор нэг дор, тасралтгүй ууж спиртийн агууламжийн хурц хордлогод орж нас барсан хэргийн үйл баримт тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2023-05-17 Шүүхийн академиНэхэмжлэгч З.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн бөгөөд уг данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр бэлнээр зарлага гаргасан байна. Энэхүү үйлдэлтэй холбогдуулан Увс аймгийн Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэн торгох шийтгэл оногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2023-05-09 Шүүхийн академиТээврийн прокурорын газраас шүүгдэгчийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, “Магнай трейд” шатахуун түгээх газрын баруун замд “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тээврийн хэрэгслийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийжээ. Ингэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүйгээс 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг 00 цагийн үед тус замаар зорчиж явсан “Nissan Terrano” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь “HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт HOWO ZZ ***” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.дэлгэрэнгүй
-
2023-05-08 Шүүхийн академиШүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух эцэг, эх дээрээ нөхөр хүүхдийн хамт очсон. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь шүүгдэгчийн эхтэй маргалдаж, биед нь халдсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн халдлагыг түр хугацаанд няцаасан байна. Үүний дараа хохирогч дахин маргаан үүсгэж, орон дээр унтаж байсан шүүгдэгчийн хүүхэд дээр суух үйлдэл хийх зуур шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар аяга шидсэн. Шүүгдэгчийн авч шидсэн аяга хохирогчийн хамрыг гэмтээсэн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2023-05-04 Шүүхийн академиНэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна.дэлгэрэнгүй
-
2023-05-01 Шүүхийн академиНэхэмжлэгч иргэн нь 2016.07.20-ны өдөр нөхрийн хамт орон сууцны зээл авсан ба банкны салбартай 2021.03.24-ний өдөр Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн даатгалын баталгааны гэрээ болон Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Зээлдэгч буюу нэхэмжлэгчийн нөхөр 2021.05.15-ны өдөр нас барсан, энэ үед зээлийн үлдэгдэл төлбөр 53,976,562.81 төгрөг байсан тул үүний 50 хувь болох 26,988,281.41 төгрөгийг хариуцагч хуулийн этгээдээс амь насны даатгалын нөхөн төлбөрт олгохыг хүссэн боловч олгоогүй. Нэхэмжлэгч нь энэ талаар Санхүүгийн зохицуулах хороонд хандахад хариуцагч хуулийн этгээдийг нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариу өгсөн тул хариуцагч хуулийн этгээдээс даатгалын нөхөн төлбөр 26,998,261.41 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан.дэлгэрэнгүй
-
2023-04-25 Шүүхийн академиНэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. 2. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-04-20 Шүүхийн академиШүүгдэгч хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт архины шилээр цохижээ. Шүүгдэгч хохирогчийн зүүн чамархайн хэсгээс цус тогтохгүйгээр гоожиж байгааг мэдэж байсан ба хохирогчийг бага бус хэмжээний согтолтын байдалтай байхад хаврын улиралд, шөнийн цагт өөрөөс нь айж зугтаалгахад хүргэж улмаар хохирогч гэрээс гарч зугтаж яваад осгож нас баржээ.дэлгэрэнгүй
-
2023-01-17 Шүүхийн академиНэхэмжлэгч нараас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Д-д холбогдох хэсэг, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолын Х.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2022-11-30 Шүүхийн академиИргэн Б.Б нь Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчид хувьцаат компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хорооны 2015 оны №586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын (төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлж авах тухай) дагуу ЭКБИХ ХХК-ны эзэмшлээс Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байсан **** УНЛ улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг өмнөх эзэмшигчээс албан бус шугамаар хүсэлт тавьж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-н нэр дээр шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2022-11-26 Шүүхийн академиДээд шүүх нь 2021.09.30 нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) ба холбогдогч(Вьетнам эмэгтэй) нар нь харилцан гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж, хүүхдүүдийнхээ хууль ёсны асран хамгаалах эрхийг өөртөө авахаар шүүхэд хүсэлт гаргасан хэрэг юм. Хүүхдийн асран хамгаалах давуу эрхийг авахын тулд шалтгаан нь тод томруун байх ёстой. Ялангуяа гадаад эхнэртэй буюу эхнэр нь солонгос хэлээр ойлгох чадвар дутмаг гэх үндэслэлээр хүүхдийг асран хамгаалах энгийн шаардлагуудыг хангахгүй байна гэж үзээд, хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч талыг хууль ёсны асран хамгаалагчаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буцаав.дэлгэрэнгүй
-
2022-10-19 Шүүхийн академиНэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !