Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Шүүхийн академи
95 шийдвэрийн хураангуй байна.
-
2022-09-08 Шүүхийн академиХариуцагч О нь 2014 оноос “С” ХХК-тай ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй байна. Гэсэн хэдий ч О нь “С” ХХК-ийн зогсоолд машинаа тавьдаг байжээ. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зогсоолд машинаа тавихдаа өөр машиныг хааж тавьсан байсан учир зогсоолын манаач Д.Б-д “зогсоолд тавьсан автомашин гарах шаардлагатай бол автомашиныг маань хөдөлгөөд гаргачихаад буцаагаад зогсоолд тавиарай” гэж хэлж түлхүүрээ үлдээжээ. 3. Тус өдрийн шөнө 03 цагийн орчимд А.Т болон манаач Д.Б нар нь хариуцагч О-ийн өмчлөл, эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож Сүхбаатар дүүргийн замд жолооч Я-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Я-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиНэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.дэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиТалуудын маргаж буй асуудал нь захиргааны акт гаргах гол үндэслэл болоогүй тул захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус биш гэж, зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан.дэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиХулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэх хүндрүүлэх шинжийг хулгайлсан эд зүйлийг тээвэрлэж зөөхөөс ялгах. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсандэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиГэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг тус тус харгалзан хорих ялын хугацааг хөнгөрүүлж шийдвэрлэсэн.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !