-
Зам дээр гэнэт гарч ирсэн адууг мөргөсөн нь жолоочийн буруу юу, адуугаа хариулаагүй малчны буруу юу?2024-10-28 Judilogy
Үйл баримт
Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу 21 цагийн үед автомашинтай явж байх үед Хариуцагчийн 8 настай хээлтэй гүү машины урдуур гэнэт гарч ирсэн бөгөөд Нэхэмжлэгч нь Хариуцагчийн хээлтэй гүүг дайрчээ.Үндсэн (Жолоочийн) нэхэмжлэл: Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад этгээд дараах үүрэгтэй” гээд “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” ёстой байтал Хариуцагч өөрийн өмчлөлийн гүүг хариулаагүйн улмаас гүү дайруулж, Нэхэмжлэгчийн машинд үнэлгээний дүгнэлтээр 3,293,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тус хохирол болон үнэлгээ хийлгүүлсний хөлс 131,000 төгрөг, нийт 3,424,000 төгрөгийг Хариуцагчаас нэхэмжлэв.
Сөрөг (Малчны) нэхэмжлэл: Харин Хариуцагч нь Нэхэмжлэгч “мал тууж гарах гэсэн анхааруулах тэмдгийг зөрчсөн”, “хөдөлгөөний хурд 50 км/цаг гэсэн тэмдгийг зөрчсөн”, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох боломжтой байсан бөгөөд хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан тул дайруулсан 8 настай хээлтэй гүүний үнэд 800,000 төгрөг, тухайн үед Нэхэмжлэгчийн эвдэрсэн автомашиныг Улаанбаатар хот хүртэл өөрийн зардлаар тээвэрлэж өгсөн 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг Нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргав.
Шинжээчийн дүгнэлт: Осол болох үед Цагдаагийн газраас томилсон шинжээчийн дүгнэлт болон хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр Жолооч тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин Малчин Замын хөдөлгөөний дүрэмд заасан “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” үүргээ зөрчсөний улмаас осол гарсан гэв.
дэлгэрэнгүй -
2024-09-26 Шүүхийн академи
1971 онд нэхэмжлэгчийг 5 настай байхад түүний гэрт ирж номлол айлддаг байсан сүмийн туслах номлогч нь тухайн жилд нийт 2 удаа бэлгийн хүчирхийлэл үйлджээ. Нэхэмжлэгч нь бэлгийн хүчирхийллийн улмаас үүссэн сэтгэл санааны хохирлыг хожим буюу 2020 онд тухайн сүмийн одоогийн хамба (bishop)-аас гаргуулахаар шүүхэд хандсан байна. Хариуцагчийн зүгээс гэм хор учруулсан этгээд болон хариуцагчийн хооронд ажилтан, ажил олгогчийн харилцаа үүссэн байх шаардлагатай боловч тухайн үед номлогч нь сүмийн албан ёсны ажилтан бус туслах номлогч байсан бөгөөд энгийн ажлын цагийн хуваариар ажилладаггүй байсан гэж маргасан. Мөн гэм хор учруулсан этгээд нь нэхэмжлэгчийн гэр бүлтэй номлогчийн хувиар бус хувь хүнийхээ үүднээс найз нөхдийн харилцаа үүсгэсэн байсан ба энэхүү нөхөрлөлийн харилцааг ашиглан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн сэтгэл санааны гэмтэл нь зөвхөн номлогчийн үйлдлээс болж үүссэн гэдгийг нотлох боломжгүй хэмээн маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-07-01 JudilogyХариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021.08.02-ны өдрийн захирамжаар Э-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргажээ.дэлгэрэнгүй
Иргэн Э нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, тус шүүхийн шийдвэрээр Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоож, түүнийг албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,666,181 төгрөгийг ... Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг үндэслэн Тамгын газраас нийт 6,666,181 төгрөгийг Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.
ТАтХ-ийн 50.1, 50.2-т заасны дагуу хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг буруутай албан тушаалтан О-гээс гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан, 2021.11.20-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн тул ажлаас халсантай холбоотой өөрийн гаргасан шийдвэрийг шүүхэд бүрэн хамгаалах боломжгүй болсон, Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. -
2024-01-25 Шүүхийн академиНэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өглөө өөрийн оршин суудаг хотхоны явган хүний замаар явж байх үедээ замын уулзвар дээрх мөстсөн хэсэгт халтиран унаж, хөлийн шагай хэсэг нь хугарч гэмтжээ. Осол болохын өмнөх өдөр хариуцагч замын уулзвар дээр байсан цасыг цэвэрлэж овоолсон буюу тэрхүү овоолж хуримтлагдсан цас нь агаарын температур нэмэгдсэний улмаас хайлж, шөнийн цагаар хөлдөн, нэхэмжлэгч түүн дээр халтирч осолдсон байна. Үүнээс үүдэн нэхэмжлэгч хариуцагчаас өөрт учирсан хохиролд 50,000 еврог нэхэмжилсэн. Харин хариуцагчийн зүгээс хэрэг гарсан өдөр үүргээ биелүүлж, зам талбайг цэвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалж халтирч унасан гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-10-30 JudilogyНэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 45,770,649 төгрөг (үүнд, Солонгос улсад эмчлүүлэх нийт зардал 15,829,768 төгрөг, ажиллаж чадаагүй үеийн цалин 2,901,513, албан тушаал буурснаас бодитоор үүссэн 29,940,881 төгрөгийн цалингийн зөрүү), мөн цаашид хөдөлмөрийн чадвар алдсанаас улбаалан албан тушаалд буурсан тул үүссэн цалингийн зөрүүнд сар бүр 813,794 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийг Солонгос улсад эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагагүй байсан бөгөөд цаашид цалингийн зөрүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргадаг.дэлгэрэнгүй
-
2023-10-27 Шүүхийн академи2020 оны 06 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч иргэний зөвшөөрлөөр иргэн 1 нь түүний эзэмшлийн 0000000 улсын дугаартай Мерседес-Бенз V-250 маркийн автомашиныг жолоодож явахад нь хариуцагч хуулийн этгээдийн эзэмшлийн 0000000 улсын дугаартай Дэйвүү маркийн нийтийн зорчигч тээврийн автобусны жолооч иргэн 2 нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, араас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Улмаар нэхэмжлэгч иргэн өөрийн автомашины албан ёсны борлуулагч хуулийн этгээдээр автомашины ослын улмаас учирсан хохирлоо тодорхойлуулахад 18,677,147 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Харин даатгалын хохирол үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд 2-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч иргэнд учирсан хохирлыг 11,465,489 төгрөг гэж тодорхойлжээ.дэлгэрэнгүй
-
2023-09-19 Шүүхийн академиНэхэмжлэгч иргэнийг 1986 онд гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан боловч тус гэмт хэргийг гуравдагч этгээд үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгчийг уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр 21 жил болсон ба 139 хоног цагдан хоригдсон байна. Нэхэмжлэгч иргэн нь цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцож 139 хоногийн цалин 960,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-08-17 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБаянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны 18 цаг 20 минутын орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна. Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
-
2023-06-27 Улсын дээд шүүхЗавхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-06-06 Улсын дээд шүүхИргэн Д-г 1995 оны хоёрдугаар сараас эхлэн хүн амины гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар гэмт хэрэг үйлдсэнийг нуун далдалсан гэж 2000 оны зургадугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн, нийт 134 хоног цагдан хорьжээ. Гэвч хэргийг Г үйлдсэн нь илэрснээр аймгийн Прокурорын газрын тогтоолоор 2016 оны зургадугаар сард Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн гэмт хэргийг нуун далдалсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон талаар 2017 оны наймдугаар сард прокурорын газраас мэдэгджээ.дэлгэрэнгүй
-
2023-03-16 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхШүүгдэгч Д нь 2022.10.28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Л” бааранд найзтайгаа үйлчлүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэн, бүжиглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан О, Г нарыг гар утсаа хэрэглэсэн байдалтай ширээн дээрээ сууж байхад тэдгээрийн гар утсыг авч явсан, улмаар өөртэй нь бүжиглэвэл гар утсыг буцааж өгнө гэж хэлэн Г-д гар утсыг буцааж өгсөн, харин О-ийн гар утсыг бүжгийн талбайд унаган алга болгожээ.дэлгэрэнгүй
-
2023-02-09 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхТөрийн байгууллага шүүхэд хандаж “....газрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан Ч нь тус газар ажиллаж байсан Б-г ажлаас үндэслэлгүй чөлөөлснөөс ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг төсвөөс олгосон учир уг хууль бус тушаалын улмаас олгосон олговорыг Ч-гээс гаргуулах” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхА нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхИргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
4 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !